Tuesday, September 29, 2015

Архи, тамхинаас нэг хувийн татвар авахаар тогтлоо

B4156f p19vs4ob2n1v74qos1eahol41oej1 x800
Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаас Нийслэл хотын албан татварын журмыг баталлаа.
Уг журам батлагдсанаар ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн архи согтууруулах ундаа, тамхи худалдан авсан, зоогийн газар, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн дүнгийн нэг хувийг татвар болгон төлөхөөр болж байна.
НИТХ дахь МАН-ын намын бүлгийнхэн нийслэл хотын татварыг тэглэх санал гаргасан ч хуралдаанд оролцсон гишүүдийн 9 нь дэмжиж, 23 нь татгалзах санал өгсөн. Тэд ард түмний амьдрал хүнд, эдийн засаг хямралтай байгаа учир энэхүү татварыг тэглэх саналтай байна гэж байсан юм. Гэвч олонхын санал авч чадаагүй учир журам батлах санал хураалтад оролцох боломжгүйгээ мэдэгдэн хурлыг хаяж гарсан.
МАН-ын бүлгийн гишүүдийг хуралдааны танхимаас гарсны дараа журамтай холбоотой бусад асуудлаар санал хураалт явуулж олонхын саналаар Нийслэл хотын албан татварын журмыг баталлаа. 

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top