АНУ нь дэлхийн хамгийн хүчирхэг технологийн компаниудтай хэдий ч төрийн байгууллагуудын вэбсайтууд нь үзэмжгүй, хийц муутай байдаг тохиолдол олон.
Харин АНУ-ын CIO (Chief Information Officer) консул засгийн газрын харьяа байгууллагуудын вэбсайтуудад зориулсан гарын авлага, нээлттэй эхийн материалуудыг гаргажээ.
Ингэснээр Нэгдсэн Улсын төрийн үйлчилгээний бүх вэбсайтууд нэг стандартад орж иргэдэд үйлчлэхэд ойлгомжтой, хялбар, үзэмжтэй болох юм.
Дизайныг боловсруулахдаа баримталсан гол зарчим нь хялбар ойлгомжтой байх, олон янзын хэмжээтэй дэлгэцэнд зохицдог байх гэнэ.
Өнөөдрийн байдлаар зарим сайтууд нь шинэ стандартын дагуу өөрчлөгдөөд эхэлсний жишээ нь vote.usa.gov, US Digital Services Playbook.
Эх сурвалж: TheNextWeb
0 comments:
Post a Comment