NASA-гийн хиймэл дагуулын цуглуулсан мэдээлэл Ангараг дээр давсархаг ус урсаж байгааг баталсан билээ.
Энэ бол Ангарагт амьдрал байх өндөр магадлалтай гэсэн үг.
Одоо NASA-гийн Curiosity робот нь DAN (Dynamic Albedo of Neutrons) багажний тусламжтайгаар амьдралын ул мөрийг хайх юм.
Энэ багаж нь роботын доор байгаа гадаргаас усыг хайдаг. Ингэхдээ гадарга руу ньютроноор бөмбөгдөж буцан ирэх мэдээллийг нь шинжилж ус байгаа эсэхийг тогтоодог байна. Харин энэ багажийг Оросын тэргүүлэх цөмийн технологийн төвүүдийн нэг болох Москвагийн Автоматикийн Судалгааны хүрээлэнд зохион бүтээжээ.
Мэргэжилтнүүд DAN багажийг өрсөлдөгчгүй, онцгой сайн бүтээл гэж үздэг байна.
Эх сурвалж: Russia Beyond the Headlines
0 comments:
Post a Comment