Wednesday, September 30, 2015

Хятадын операторууд хэрэглээгүй дата үйлчилгээг устгахгүй боллоо

955b03 china 4g offer x800
Маргаашнаас буюу аравдугаар сарын нэгнээс Хятадын гол гурван үүрэн холбооны оператор хэрэглээгүй дата үйлчилгээг дараа сард шилжүүлдэг боломжийг хэрэглэгчиддээ өгөхөөр болжээ.
Энэ үйлчилгээ нь автоматаар бүх хэрэглэгчдэд нээгдэнэ.
Тэд өнгөрсөн тавдугаар сараас энэ боломжийг тодорхой хүрээнд туршиж эхэлсэн юм.
Харин зургаадугаар сард Хятадын Харилцаа Холбооны Хөгжлийн газраас операторуудыг ийм боломж нээхийг албан ёсоор шаарджээ.
Мөн операторуудад интернэтийн үнэ тарифийг бууруулах, хурдыг нь сайжруулах шаардлага тавьсан юм.
Албаны хүний мэдээлж байгаагаар үнэ бууруулах, хурд сайжруулах ажил аравдугаар сараас жигдэрч операторууд 4G сүлжээний сарын 2GB багцыг 50-60 юаньд багтаан санал болгох аж.
Үүнээс гадна олон улсын роуминг үйлчилгээний тариф 80 хувиар буурчээ.

Эх сурвалж: ChinaDaily

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top