Wednesday, September 30, 2015

Google хоёр шинэ загварын гар утас танилцууллаа.

21a718 nexus phones x800
Өчигдөр буюу Мягмар гарагт Сан Францискод болсон Google компаний арга хэмжээний үеэр Nexus ухаалаг гар утасны хоёр шинэ загвар танилцуулагджээ.
Nexus бол Google-ээс гаргадаг Андроид утасны жишиг загвар юм.
Энэ удаагийн загваруудын онцлог нь нэлээд өндөр үзүүлэлттэй мөртлөө харьцангуй хямд үнэтэй болжээ
Мөн Google нь ийм гар утасаа бусад үйлдвэрлэгч нарт захиалж хийлгэдэг. Энэ удаад Nexus 5X-ыг LG хийсэн бол Nexus 6P-ыг нь Huawei хийжээ.
Nexus 5X нь 5.2 инч дэлгэцтэй, 12MP арын камер, 5MP нүүрний камертай загвар.
Nexus 6P нь 5.7 инч дэлгэц, 12.3MP арын, 5MP нүүрний камертай бөгөөд бүрэн металл биетэй загвар юм байна

Бусад Nexus загваруудын нэгэн адил эдгээр утаснууд нь цэвэр Android 6.0 (Marshmallow) системтэй. Цэвэр гэдэг нь бусад үйлдвэрлэгчдийн хийдэг шиг нэмэлт “арьс” маягийн дэд интерфэйсгүй, яг оригиналь Android системтэй гэсэн үг юм.
Эдгээр нь хоёул хурууны хээ (Google Imprint) уншигчтай, шинэ USB-C порттой.
USB-C нь универсал порт бөгөөд олон төрлийн холболтыг нэг кабелиар гүйцэтгэх чадвартай гэсэн үг.
Үнийн хувьд Nexus 5X загвар нь 16GB бол $379, 32GB бол $429.
Nexus 5P загвар нь 32GB бол $499, 64GB бол $549, 128GB бол $649 тус тус үнэтэй юм.
Үнэ нь ижил чадлын Samsung, LG утаснуудаас харьцангуй хямд байгаагаараа онцлог.
Хоёр загварыг 10 дугаар сарын сүүлээс АНУ, Англи, Ирланд, Японы зах зээлүүдэд зарж эхэлнэ.
Дараа нь бусад зах зээлүүдэд тэлэхээр төлөвлөжээ

Эх сурвалж: Techinsider

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top