Tuesday, September 22, 2015

Ходоодны шархыг эмчлэх арга



Бэлтэх жор, арга: · 20 гр нунтаг хушга · 1/2 стакан, буцламгай ус · 1 ц/х зөгийн бал Хандлах хугацаа: 30 минут Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө: · Ходоодны шархыг сайн аниулна. · Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг. · Цусны шүүрлийг зогсооно. · Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг. · Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. · Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг. Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг. Шар шавраар ходоодоо гурав хоногт эмчилсэн туршлага 1991 онд би удаан хугацааны турш сэтгэл хямарч зовсоор байгаад дээд гэдэсний булцуунуудаас цус шүүрдэг шархтай болсон юм. Хэсгийн эмч намайг эмнэлэгт нэг сар хэвт гэв. Эмнэлэгт хэвтэх боломж надад тэр үед байгаагүй. Тэгтэл оюутан байхдаа атрын барилгын отрядад ажиллаж байснаа саналаа. Тэнд зунжин байшин шавардаж байхдаа төмөр, чулуу зэрэгт гараа урж цус гоожуулах нь бишгүй л нэг байдаг байв. Гараа шавартай усанд угаагаад л хана шавардах ажлаа үргэлжлүүлнэ. Зуны турш манай бригадын хэний ч шарх нь хувилж байгаагүй, шарх ганцхан хоногийн дотор тавладаг байсан. Тэгээд адилхан л шарх юм чинь гэж бодоод шаврын уусмал ууж үзэхээр шийдлээ. Тэр үед би байшингийн суурийн нүх цоолж байсан юм. Зангидсан гараас арай жижгэвтэр шавар авч 1 литрийн саванд хийж ус хийгээд буцалгав. Хөрснийх нь дараа цайны аяганд хийж хутгаад уув. 10-15 минутын дараа дотор хорсох нь намдаж, юм идмээр санагдлаа. Би энэ уусмалаа өдөрт 3 удаа, хоол идэхээс өмнө цайны аягаар уугаад 1999 он хүртэл ходоодны шархаа мартчихаад байтал бас л сэтгэл нэг хэсэг хямарсны дараа дээд гэдэсний булцуу хоёр шархтай болсон байв. Энэ удаа 7 хоног шавар уух хэрэгтэй болов.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top