Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Sunday, September 27, 2015

dual boot
Windows 10  үйлдлийн систем суулгасны дараа хуучин хэрэглэж байсан Windows 7 & Windows 8 ийн систем устаагүй байдаг билээ.
Харин та бүхэн одоо яаж устгахыг зааж өгөе.

1.System Configuration-ор.
msconfig

2. System Configuration-ороод .Boot гэсэн хэсгээ сонгоод аль системээ устгах гэж байгаагаа сонгон Delete гэсэн товчыг дарна тэгээд apple-ok.
delete windows 7

3.Хуучин ашиглаж байсан Windows-н Drive-г устгах.
.Computer Management ор.
disk management2.Computer Management  орсон бол Disk Management гэсэн хэсэгрүү орж хуучин Driver Байгаа Дискээ Format гэдгийг сонгон устгах болно.
ormat


Windows 10 суулгасны дараа Windows-н хуучин хувилбараа яаж устгах вэ?

Дэлгэрэнгүй

Thursday, September 24, 2015

Олон жилийн клиник судалгааны үндсэн дээр эмэгтэй хүний арьс сар, жилээр бус өдрөөр хөгширдөг нь тогтоогджээ.
Бид жил ирэх тусам хөгшрөөд байна гэдэг ч үнэндээ өдрөөс өдөрт эмэгтэй хүний арьс гундаж, үрчлээс үүсч, тэр нь цаг мөч өнгөрөх тусам илүү тодорч байдаг байна.
Харин олон жилийн судалгааны үндсэн дээр үүнийг тогтоохын зэрэгцээ энэ байдлыг хэрхэн өөрчилж, зогсоох тал дээр ч эрдэмтэд ажиллаж VICHY LIFTACTIVE SUPREME арьс арчилгааны бүтээгдэхүүнийг гарган авчээ.

 

Уг бүтээгдэхүүний найрлагад арьсыг өдрөөс өдөрт чангаруулж, залуужуулан арьсны өнгийг сэргээх онцгой үйлчилгээтэй кофейн болон аденозин, арьсны өнгийг сэргээж толбо арилгах үйлчилгээтэй нимбэгний хүчил болон глицерин, гүн үрчлээг чангалж арьсны уян хатан байдлыг хангах үйлчилгээтэй рамноз болон хүчирхэг антиоксидант, арьсыг бэхжүүлж, зөөлрүүлэн, тайвшруулах үйлчилгээтэй VICHYХалуун рашаан багтдаг аж.

 

Энэ шидэт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр та дараахь үр дүнг харж болно.
  • Маш богино хугацаанд арьсны өнгийг сэргэж, хялгасан үрчлээг чангална
  • Бүтээгдэхүүн хэрэглэснээс 12 цагийн дараа таны арьсыг амрааж, тайвшруулна
  • Бүтээгдэхүүн хэрэглэснээс 4-н 7 хоногийн дараа гүн үрчлээг 26% чангална
  • Бүтээгдэхүүн хэрэглэснээс 4-н 7 хоногийн дараа арьсны ус, чийгийн балансыг 75% тэнцвэржүүлнэ
  • Бүтээгдэхүүн хэрэглэснээс 4-н 7 хоногийн дараа арьсны уян хатан, зөөлөн байдлыг 82% нэмэгдүүлнэ
Уг бүтээгдэхүүн нь арьсанд шууд шингэх бүтэцтэй, арьсанд харшил үзүүлэхгүй, арьс харшлын эмч нарын судалгаагаар баталгаажсан учраас нарны хамгаалалттай тос болон нүүр будалтын бүтээгдэхүүний суурь болгож өглөө, оройдоо нүүр болон хүзүү хэсэгтээ түрхэж хэрэглэх боломжтой юм билээ.
Сар, жилээр бус өдрөөр хөгширч байдаг арьсандаа өдөр бүр хамгийн сайн тохирох, хамгийн нарийн судалгаагаар бүтээгдсэн VICHY LIFTACTIVE SUPREME-ийг заавал хэрэглэж үзээрэй.

 

Энэхүү бүтээгдэхүүнийг та зөвхөн Моносын Фармаркетуудаас
худалдан авах боломжтой юм байна.
www.ikon.mn

Жилээр бус өдрөөр хөгширдөг арьсаа хэрхэн арчлах вэ?

Дэлгэрэнгүй

Tuesday, September 22, 2015



Бэлтэх жор, арга: · 20 гр нунтаг хушга · 1/2 стакан, буцламгай ус · 1 ц/х зөгийн бал Хандлах хугацаа: 30 минут Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана. Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай. Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө: · Ходоодны шархыг сайн аниулна. · Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг. · Цусны шүүрлийг зогсооно. · Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг. · Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг. · Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг. Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг. Шар шавраар ходоодоо гурав хоногт эмчилсэн туршлага 1991 онд би удаан хугацааны турш сэтгэл хямарч зовсоор байгаад дээд гэдэсний булцуунуудаас цус шүүрдэг шархтай болсон юм. Хэсгийн эмч намайг эмнэлэгт нэг сар хэвт гэв. Эмнэлэгт хэвтэх боломж надад тэр үед байгаагүй. Тэгтэл оюутан байхдаа атрын барилгын отрядад ажиллаж байснаа саналаа. Тэнд зунжин байшин шавардаж байхдаа төмөр, чулуу зэрэгт гараа урж цус гоожуулах нь бишгүй л нэг байдаг байв. Гараа шавартай усанд угаагаад л хана шавардах ажлаа үргэлжлүүлнэ. Зуны турш манай бригадын хэний ч шарх нь хувилж байгаагүй, шарх ганцхан хоногийн дотор тавладаг байсан. Тэгээд адилхан л шарх юм чинь гэж бодоод шаврын уусмал ууж үзэхээр шийдлээ. Тэр үед би байшингийн суурийн нүх цоолж байсан юм. Зангидсан гараас арай жижгэвтэр шавар авч 1 литрийн саванд хийж ус хийгээд буцалгав. Хөрснийх нь дараа цайны аяганд хийж хутгаад уув. 10-15 минутын дараа дотор хорсох нь намдаж, юм идмээр санагдлаа. Би энэ уусмалаа өдөрт 3 удаа, хоол идэхээс өмнө цайны аягаар уугаад 1999 он хүртэл ходоодны шархаа мартчихаад байтал бас л сэтгэл нэг хэсэг хямарсны дараа дээд гэдэсний булцуу хоёр шархтай болсон байв. Энэ удаа 7 хоног шавар уух хэрэгтэй болов.

Ходоодны шархыг эмчлэх арга

Дэлгэрэнгүй

Monday, September 21, 2015


Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрөөдөг. Гэтэл жилд дунджаар 64 сая хүн нойргүйдлээр шаналж байдаг гэсэн судалгаа бий. Нойргүйдэл нь хувь хүний ажил мэргэжил, амьдралын хэмнэл алдагдах, ялангуяа хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаа түгшүүртэй байх зэрэгтэй шууд холбоотой.

Зарим хүмүүс нойр хулжсан үед янз бүрийн эмийг эмчийн жоргүйгээр дураараа хэрэглэж нөхцөл байдлыг хүндрүүлэх нь бий. Тэгвэл 1 минутын дотор унтах энгийн аргачлалыг хүргэж байна.

“4-7-8” арга

Энэхүү аргыг Харвардын Их Сургуулийн доктор, профессор Эндрю Вайл зохиосон бөгөөд эртний Энэтхэгийн иогийн дасгалд суурилжээ. Тиймээс хүний биед ямар ч аюулгүй юм.

  1. 4 секундын турш хамраараа зөөлөн амьсгал
  2. Амьсгалаа 7 секундын турш барь
  3. Дараа амьсгалаа 8 секундын турш амаараа гарга

Энэ бол зүрхний цохилтыг удаашруулж, тайвшруулах амьсгалын энгийн дасгал юм. Үүнийг хэд хэдэн удаа давтаж хийгээрэй.

Сэтгэл санаа тогтворгүй, стресстэй үед цусан дахь адреналиний хэмжээ нэмэгдэж улмаар амьсгал хурдсаж, гүнзгий амьсгалж чадахаа больдог. Харин дээрх дасгал тайвшрахад хамгийн тустай аж. Мөн амьсгалдаа анхаарлаа төвлөрүүлэх үед төв мэдрэлийн системийн ачаалал багасч, бухимдал, түгшүүр холддог гэдгийг мэдрэлийн эмч нар хэлж байна.

-Нойрны дутагдал IQ-г бууруулдаг-

Олон хүмүүс шаардлагатай нөхцөлд нойроо хасан ажиллаж амралтын өдрүүд, аль эсвэл дараа нөхөж унтах тухай боддог. Харин зарим нь шөнө хангалттай нойр авч чадахгүй байсаар өглөөг угтдаг.

Судлаачдын үзэж буйгаар өмнө нь хангагдаагүй нойрны хомсдол дараа нь нөхөж унтсанаар бүрэн нөхөгддөггүй гэнэ. Мөн энэ байдал олон удаа давтагдвал жинхэнэ асуудал үүсч эхэлдэг аж. Энэ нь нэг хэсэг хугацааны дараа биш нэлээд хэдэн жилийн дараа хурц хэлбэрээр илэрч эхэлдэг аж. Нойр дутуу явснаас үүдэн ой тогтоолт муудах, шийдвэр гаргах чадвар доройтох, бүтээлч байдал багасах, сэтгэл хөдлөлөө хянах чадвар буурах зэргээр илэрдэг аж. Нийгмийн идэвх оролцоо, сэтгэл санааны тогтвортой байдал ч мөн нойртой холбоотой байдаг.

Нойр дутагдлаас үүдэлтэй хамгийн том эрүүл мэндийн асуудал бол IQ юм. Хэрэв хүмүүс шөнийн нойроо алгассаар байвал IQ-гийн түвшин 5-8 оноогоор буурдаг болох нь судалгаагаар батлагдсан байна.

Түүнчлэн унтахаас өмнө кофеин болон согтууруулах ундаа хэрэглэх, компьютерийн цэнхэр гэрлийг удаан хугацаагаар харах, шөнийн цагаар хооллох зэрэг нь хангалттай нойр авахад саад учруулдаг гэж дээрх эрдэмтэд тайлбарлажээ. Харин өдрийн цагаар богино хугацаанд дугхийх нь олон талын ач холбогдолтойг онцолсон байна.

Тухайлбал, өдөрт тогтмол 45-60 минут нойр авсан хүмүүсийн цусны даралт сэрүүн байсан хүмүүсийнхээс харьцангуй бага байдаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд тогтмол дугхийдэг хүмүүс бусдаас бага стресст ордог аж. Мөн дугхийснээр ажлын бүтээмж дээшилж, тархины үйл ажиллагаа идэвхжин, ой тогтоомж сайжирдаг гэнэ.

Нэг минутын дотор унтах сонгодог арга

Дэлгэрэнгүй

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top