Wednesday, September 23, 2015

Эва Карнэйро болон Челсигийн дундах асуудал шийдэгдлээ



   Английн Челси клуб өнгөрсөн сард АПЛ-н нээлтийн тоглолтонд Свонситай 2-2 харьцаатайгаар өндөрлсөн тоглолтын үеэр Челсигийн эмч Эва Карнэйрог асуудал гаргасан хэмээн багийн ерөнхий менежер Жозе Моуриньо түүнийг багийнхаа ерөнхий эмчийн үүргээс чөлөөлөөд байсан юм. Уг асуудал даамжирсаар Английн хөлбөмбөгийн холбоо оролцож сар гарангын хугацаанд асуудал шийдэгдсэн юм. Сүүлийн мэдээгээр Челси албан ёсоор багийнхаа эмчээс уучлал хүсэж эргэн ажилдаа орох хүсэлт тавьсан боловч 42 настай эмч бүсгүй Челсигийн саналаас татгалзаж багаасаа бүр мөсөн явах шийдвэрийг гаргасан байна. Тэрээр 2009 оноос хойш Челситэй 6 жилийн хугацаанд ажиллахдаа 7 цомыг багтайгаа хамт хүртэж байсан юм.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top