Thursday, September 24, 2015

Х.Цагаанбаатар зодог тайллаа


Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хашбаатарын Цагаанбаатар өнөөдөр зодог тайлж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр жүдо бөхөөр 20 жил хичээллэж, их спортдоо зүтгэсэн юм. Энэ хугацаанд олимп, дэлхийн медальтан болж бөмбөрцгийн бөх болохоо харуулсан билээ. Түүний спортын замнал цаашид багш дасгалжуулагчийн ажлаар үргэлжилнэ. Гавьяат тамирчны хувьд өөрийн жиндээ эргэн ирж, дахин дэлхийн аварга болохыг зорьсон ч авч чадаагүй юм. Тэрбээр авч чадаагүй бүхнээ авахын төлөө шавь нараа бэлтгэж, ирэх олимпд тамирчдаа дасгалжуулах ажилд хүчин зүтгэнэ гэжээ.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top