Monday, September 21, 2015
Хүүхдийн зуслангийн орчимд хаясан их хэмжээний эмийг устгажээ
Сүхбаатар дүүргийн 19-р хороо Хандгайтын аманд “Ундраа” хүүхдийн зуслангийн орчимд голын эрэг дагуу их хэмжээний эм хаясан байсныг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийнхан устгалд оруулжээ.
“Хараацай” хүүхдийн зуслангийн ажилчдын 7-р байрны урд замын хажуу налууд цагаан /капсултай/ эмтэй төстэй бодис мөн түүнээс 25-30м зайд зам дагуу налууд ногоон, шар ногоон дугуй, шахмал, дээрээ М үсэгтэй эмтэй төстэй бодисуудыг сав, баглаа бодолгүйгээр их хэмжээгээр асгасан байжээ.
Тусгай чиг үүргийн салбарын ариутгал халдваргүйжүүлэлтийн бүлэг амжилттай үүрэг гүйцэж, орчныг цэвэрлэжээ. .
Их хэмжээний эмийн төрлийн бодисыг ил задгай хаясан хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна.
0 comments:
Post a Comment