ОРХОН АЙМГИЙГ ЭРХ ЗVЙН БАЙДЛЫН ХУУЛЬТАЙ БОЛГОЁ |
Тодруулбал,
тvvнийг зарим хvмvvс “Хэтэрхий их ажил хийгээд байна” хэмээн шvvмжилсэн
гэнэ. Уг нь, “ард иргэдэд тулгарсан асуудлыг шийдэж, ажил хэрэг
єрнvvлэхийн тулд” хэн нэгнийг тєрийн албан тушаалд томилдог гэж
сэтгэнэм. Гэтэл ажил хийлээ гэж зэмлvvлнэ гэдэг vнэндээ санал нийлэмгvй
хачирхалтай зvйл байсныг нуух юун. Магадгvй, ажил хийж байгаа хvн л
шvvмжлэлд єртдєгийн жишээ юм болов уу даа. Ийнхvv санал, шvvмжлэлээр
дvvрэн байсан ч О.Баасанхvv дарга иргэдээс ирсэн єргєдєл, гомдлын дагуу
Орхон аймгийнхантай уулзахаар замд гарч, бид дєрєє харшуулсан нь энэ. Тvvний хувьд иргэдийн єргєдєл гомдлын дагуу газар дээр нь бодит байдалтай танилцахаас гадна тодорхой зорилтот гурван ажлыг тус аймагт єрнvvлэхээр тєлєвлєжээ. Нэгдvгээрт, иргэдийн єргєдлийг бодит байдал дээр нь судалж, тэдний vгийг сонсон, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлыг шийдвэрлэх арга замыг хамтдаа хайхыг хvсчээ. Хоёрдугаарт, гадаадын компанийн хєрєнгє оруулалтаа хэрэгжvvлэх гэж буй “Цахим засаглал” тєслєє товч танилцуулсан юм. Монголчуудын хувьд цахим засаглал, цахим монгол гэх мэт vгсийг сvvлийн жилvvдэд уриа лоозон мэт л ярих болсон. Тэдгээрээс хэрэгжиж байгаа нь ч бий, ажил хэрэг бололгvй, мартагдаж байгаа нь ч бий. Тэгвэл УИХ-ын Єргєдлийн байнгын хорооны дарга О.Баасанхvvгийн санаачилсан энэхvv тєслийн хvрээнд ухаалаг гар утастай хvн бvр шинээр єргєн барих гэж буй болоод батлагдах гэж байгаа хуулийн тєслvvдэд єєрийн санаа оноогоо нэмэрлэх боломжтой болох аж. Хэдийгээр энэхvv ажлыг их хєрєнгє мєнгє зарцуулна гэж зарим хvн шvvмжилж байгаа ч О.Баасанхvv гишvvн тєрєєс ганц ч тєгрєг авахгvй, хєрєнгє оруулагчаа олчихсон учир заавал ажил хэрэг болгоно гэдгээ тодотгоно лээ. Гуравдугаарт Єргєдлийн байнгын хорооноос Орхон аймагт Аймаг, сумын эрх зvйн байдлын тухай хуультай болох уриалга хvргvvлсэн юм. Ингэснээр зарим нэг асуудлыг аймаг, сумынхаа хvрээнд шийдэх боломжтой болно гэдгийг ч онцолсон. Ийнхvv санал, санаачлагаа хэлсэний дараа сургуулиудын газар ємчлєлийн гэрчилгээ, томоохон худалдааны тєвийн камержуулалт, тєрийн албан хаагчдыг vндэслэлгvйгээр ажлаас халсан зэрэг асуудлыг аймгийн холбогдох албан тушаалтнуудаас асууж лавлан, ажил хэрэгч яриа єрнvvллээ. Орон нутгийн иргэдээс ирдэг єргєдєл гомдлын гол сэдэв болох дээрх асуудлууд Орхон аймагт харин тєдийлєн том асуудал биш бололтой. Учир нь, Эрдэнэт хот Ерєнхий боловсролын 19 сургуультай бєгєєд тэдгээр нь бvгд сургуулийн газраа эзэмших гэрчилгээгээ авсан, худалдааны тєвvvдийг бvрэн камержуулсан гэдгийг нутгийн удирдлагууд онцлов. Гэвч Эрдэнэт цогцолборын нэгдvгээр сургууль Орхон аймгийн хамгийн ачаалалтай сургуульд тооцогддог аж. Тус сургуульд 2300 хvvхэд сурдаг учир гурван ээлжээр хичээллэдэг юм байна. Харин 960 хvvхдийн суудалтай єргєтгєлийн барилгын ажил эхэлснээр ирэх намар тэдний хувьд гурван ээлжээр хичээллэхгvй байх найдвар тєрvvлж байгаа аж. Тvvнчлэн мэдээлэл зvйн кабинетын техник хэрэгсэл дутмаг байдаг нь орон нутгийн сургуулиудын хувьд хамгийн хvндрэлтэй асуудлуудын нэг гэдгийг нэгдvгээр сургуулиар зочлох vеэр захирал Д.Энхтуяа онцолсон. Тус сургуулийн хувьд 2010 ондонд цахим сургуулиар батламжлагдаж, мэдээлэл зvйн хоёр кабинет тохижуулснаас хойш техник тєхєєрємжєє ганц ч удаа шинэчлээгvй гэнэ. Тиймээс ч кабинетад нь ашиглагдаж буй компьютерvvдийн 50-аас дээш хувь нь ажиллагаагvй болоод буй аж. Дэлхийн жишгээр бол нэг компьютерийг дээд тал нь дєрвєн жил л ашигладаг. Хэрэв дєрвєєс дээш жил ашиглавал хор ялгаруулах нь ихэсч, хvvхдийн биед сєргєєр нєлєєлдєг гэдгийг Єргєдлийн байнгын хорооны дарга ч сануулсан. Тvvнчлэн єнгєрсєн онд иргэдээс нийт 4185 єргєдєл гомдол ирсний 94.4 хувийг нь хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэж єгсєн гэх таатай мэдээ дуулгалаа. Энэ нь єргєдєл гомдлыг хvлээн авдаг, цахим программтай болсны ашиг тус гэдгийг онцлохоо ч тэд мартсангvй. Харин иргэдтэй уулзах vеэр тэдний дийлэнх нь тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамж болон газар ємчлєлийн талаарх асуудлаар Єргєдлийн байнгын хорооныхонд санал, гомдлоо илэрхийлж байлаа. О.Баасанхvv дарга тэдний санал хvсэлт бvрийг ажил хэрэгчээр хvлээн авч, шийдвэрлэх арга замын талаарх мэдээллийг єгч байсан нь дээрх уулзалтыг тун vр дvнтэй болгосон юм. Тvvнчлэн газар олголтын талаарх тогтоолын тєсєл санаачлах, Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааг иргэд хэрхэн ашиглах, Орхон аймгийн эрх зvйн хуулийг санаачлах аян єрнvvлэхийн ач холбогдлыг нарийн тайлбарлаж єгсєн нь иргэдийн амьдралд хэрэгтэй зєвлємжvvд болж чадсан. Орхон аймгийн МАХН-ын намын хороогоор зочлох vеэр зам тээврийн салбарт олон жил vр бvтээлтэй ажилласан Т.Сандагдорж, Б.Машлай, Ч.Мєнхтогоо нарыг Засгийн газрын жуух бичгээр шагнасан юм. Vнэнийг хэлэхэд, УИХ-ын дийлэнх гишvvд намын даалгавраар ямар ч хамаагvй томилолт євєртлєєд, орон нутгийг зорьдог. Тиймээс ч тодорхой зорилгогvй, шийдвэрлэх асуудалгvйн улмаас иргэдийн санал бодлыг сонсож, Засгийн газар, намын ажлаа танилцуулснаар л уулзалт єндєрлєдєг. Тэгвэл Єргєдлийн байнгын хорооны энэхvv томилолт шийдвэрлэх асуудал, дэвшvvлэх санаа, хэрэгжvvлэх ажил, хvрэх зорилт нь тодорхой байснаараа бусад уулзалтуудаас онцлог болсон юм. |
0 comments:
Post a Comment