Tuesday, October 6, 2015

Сувилагч бүсгүйн үйлдэл цахим ертөнцөд жинхэнэ шуугиан тарьж байна

Хятадад нэгэн сайхан сэтгэлтэй сувилагч эмэгтэй цахим ертөнцөд шуугиан тарьж байна. Учир нь тэрбээр мэс засал хийж байсан нэг сартай хүүг хөхөөрөө хоолложээ.

Энэ явдал Хятадын өмнөд хэсгийн Гуандун мужийн эмнэлэгт болсон аж. Ээлжнээсээ буусан сувилагч бүсгүй мэс заслын өрөөнөөс бяцхан хүүгийн уйлаан сонсогдож буйг анзаарчээ. Тэнд нэг сартай хүүд мэс засал хийж байсан аж. Хэсэгчлэн мэдээ алдуулалтын дор уг мэс ажилбарыг хийж байв. Өөрөө амаржаад удаагүй сувилагч бүсгүй тэр хүүг хөхөөрөө хооллохоор шийджээ.

Хөх амласан хүү ч тайвшраад унтсан гэнэ. Хүүгийн эцэг сайхан сэтгэлт сувилагч бүсгүйд ихэд талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд “Миний хүүхдийг хооллосон сувилагч эмэгтэйд баярлалаа. Надад талархлаа илэрхийлэх үг олдохгүй байна. Тэр эмэгтэй жинхэнэ сахиусан тэнгэр” гэсэн байна.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top