Tuesday, September 22, 2015

Л.Гансүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг зохион байгуулж ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж,  улсад их хэмжээний хохирол учруулсан гэх Л.Гансүх нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд бүтэн таван өдрийн турш хэлэлцээд өнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдааны дарааллын дагуу улсын яллагч Л.Гансүхэд тав, Б.Мөнгөнтуяад 7.5,  Н.Даваахүүд долоон жилийн ял оноох санал гаргаснаа танилцуулсан тухай бид өмнө  нь мэдээлсэн. Тэгвэл бүтэн зургаан цаг гаруй шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. 
Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийг шүүх гэм буруутайд тооцон улс төрийн албан тушаал хаших эрхийг нь дөрвөн жилээр хасч, 4.6 жилийн хорих ялаар шийтгэлээ. Харин энэ хэрэгт яллагдагчаар татагдаад байсан Б.Мөнгөнтуяад,  Н.Даваахүү нарт хөдөлмөрийн хөлсийг 100 дахин нэмэгдүүлсэн хэмжээний мөнгө буюу 19.2 сая төгрөгөөр торгох ял оноолоо. Л.Гансүх нараас хоёр тэрбум төгрөг гаргуулахаар боллоо.
Л.Гансүхийг шүүх гэм буруутайд тооцон улс төрийн албан тушаал хаших эрхийг нь дөрвөн жилээр хасч, 4.6 жилийн хорих ялаар шийтгэлээ
Шүүх бүрэлдэхүүн хуулийн хугацаа болох 22.00 цагаас өмнө шийдвэрээ танилцуулсан бөгөөд 22.20 цагт Л.Гансүхийг Тахарын албаныхан Хорих 461 дүгээр анги руу авч явлаа.
Яллагдагчаар татагдаад байсан Н.Даваахүү Л.Гансүхийн солих хувцсыг шүүх рүү авч орох үед Шүүхийн шийдвэрийн талаар ямар бодолтой байгааг нь  асуухад "Давж заалдана" гэв. Ийнхүү бүтэн таван өдөр 10.00-21.00 цаг хүртэл  үргэлжилсэн шүүх хурал ийм шийдвэр гаргалаа.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top