Sunday, September 20, 2015

Дэгээдүүлж унасан аав хүү хоёр шинэ амьдралтай боллоо


Унгарын хил дээр зураглаачийн хөлд дэгээдүүлэн унаж байсан аав, хүү хоёр Испанид шинэ амьдралаа зохиожээ.
Осама Абдул Мохсен болон түүний хоёр хүү Заид, Мухаммад нар Реал Мадридын бэлтгэлийн талбайд очиж зарим одуудтай уулзсан байна.
Өчигдөр тэд Реал Мадрид, Гренада CF багуудын тоглолтыг үзжээ.
Заид хүү Кристиано Рональдутай уулзаж түүний нэртэй өмсгөлтэй талбайд гаран бөмбөг өшиглөсөн байна.



Хүүгийн аав Мохсен нь Сирид байхдаа хөлбөмбөгийн дасгалжуулагч байжээ.
Харин одоо түүнд Мадридын ойролцоо байдаг CENAFE хөлбөмбөгийн сургууль ажил санал болгожээ.
Сургууль мөн Мохсены Испанид оршин суух эрхийг хөөцөлдөхөд туслахаар болсон байна.
Мохсен Реал Мадридын бэлтгэлийн талбайд зочлохдоо “Реал Мадрид бол миний хувьд мөрөөдөл. Одоо мөрөөдөл минь биелэхийг үзэж байна” хэмээн телевизэд ярьжээ.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top