Маш олон хүмүүс зүрх нь зогсож амьсгал хураасан тухайн агшиндаа ямар нэг ер бусын зүйлийг харж, сонсож, мэдэрсэн байдаг. Эдгээр хүмүүсийн олонх нь амар амгаланг “гэрэл гэгээтэй” зүйрлэдэг бол үгүйрэл хоосролыг “там” хэмээн үзэж чөтгөртэй нүүр тулсан нэгэн нь ч бий гэлцдэг.

Хашгираан / Хөвөлт / Цэнхэр гэрэл

Гэр бүлийн аялалаар Нью Йоркт явж байхдаа мэдрэлийн мэс засалч Тони Сикория (1952 онд төрсөн) аянганд ниргүүлж газар ухаан алдан унажээ. Тэрбээр хадам ээжийнхээ хашгирахыг сонсоод хариу өгсөн ч дуу нь гарахгүй байсан юм. Энэ үед тэрбээр өөрийгөө нас барсан байгааг мэдэрсэн төдийгүй газраас хөндийрч хэсэг хөвж байснаа цэнхэр туяа болж хувирсан гэнэ. Тэрбээр байшин барилгаар дүүлэн нисч, ханыг хүртэл нэвтлэн гарч байсан юм. 

Түүнийг үхлийн дараах ертөнцөөр аялж байхад сувилагч түүнд хиймэл амьсгал хийхийг оролдож байлаа. Ингээд сувилагчийн цээжин дээр нь хүчтэй дарах мэдрэмжийг мэдэрснээр амьдралдаа эргэж ирсэн ажээ. Энэ явдал үнэхээр сэтгэл хөдөлгөм боловч тэрбээр эргэж амьдрахдаа дурамжхан байсан гэлцдэг. Тони Сикориягийн тухай бодит явдлаас сэдэвлэн сэтгүүлч Жуди Бахрах “Glimpsing Heaven: The Stories and Science of Life After Death” (2014) номыг гаргажээ.

Хонгил / Гэрэл / Үл таних хүмүүс

АНУ-ын эмч, зохиолч Реймонд Муди (1944 онд төрсөн) “NDEs” - ийн тухай судалж байхдаа 14 настай охины үхлийн дараах аялалын тухай олж мэджээ. Унадаг дугуйтайгаа явж байсан тэр охин машинд мөргүүлснийхээ дараа өөрийг нь хүрээлэн зогсох сандарч мэгдсэн хүмүүсийг хараад маш их гайхжээ. Учир нь охины хөл нь л хугарсан болохоос өөр ямар ч гэмтэл аваагүй байсан юм. Ингээд тэрбээр өөр рүүгээ өнгийж нэг харсан даруйдаа чухам юу болоод байгааг сая нэг анзаарсан байдаг. 

Түргэн тусламжийнхан ирсэн ч охин тэднийг тэнгэрээс хэсэг харж зогссоноо хонгил руу явжээ. Хонгилд тэрбээр цайвар гэрлийг олж үзсэн бөгөөд тэр гэрэлд ойртох тусам танихгүй хүмүүс түүнийг угтан авч байлаа. Охин тэдэнд өөрт нь юу тохиолдсоныг хэлтэл тэнд байсан хүмүүс одоохон тэр гэрлээс холдож явахыг анхааруулав. Тэдгээр хүмүүс охинд “Цаг чинь болоогүй ээ, охин минь” гэжээ. Охин энэ тухай үргэлжлүүлэн “Би тэр гэрэлд маш удаан зогссон. Надад маш урт хугацаа өнгөрсөн юм шиг санагдаж байсан. Тэнд байсан хүмүүс бүгдээрээ намайг маш их хайрлаж байгааг би мэдэрсэн...” гэсэн юм. Ингээд удалгүй тэрбээр эмнэлгийн орон дээр сэрж өөрийнх нь хажууд хоёр эмч байгааг анзаарсан байлаа.

Тамаас ирсэн тэр нэгэн юм

Вероника Ульрике Бартель үхэлтэй нүүр тулж, үхлийн дараах хачирхалтай нэгэн зүйлийг мэдэрсэн нэгэн юм. Тэрбээр Тамын ертөнцөд очсон бөгөөд хүлээлгийн том танхимд хэсэг чөтгөртэй нүүр тулсан байна. Вероника жолоо барьж явахдаа цахилгаанд ниргүүлсний улмаас ийм ер бусын хачин зүйлтэй учирсан юм. Түүний хэлснээр энэ бол аймшгийн кино үзэх эсвэл хар дарсан зүүд зүүдлэхээс ч аймшигтай байжээ. 

Тэгэхээр “там” - д ямар байдаг юм бол...? Вероникагийн хэлж байгаагаар бол эвгүй үнэр ханхалсан үзэшгүй орчинтойгоос гадна өвчиндөө шаналж байдгаараа хашгичин тарчлах хүмүүсийн дуу хадаатай байх аж. Хаа сайгүй могой үзэгдэх бөгөөд хүмүүсийг агуй руу чулуудаж, могойн идэш болгох нь энүүхэнд байдаг юм. Ингээд тэрбээр удсан ч үгүй машиндаа эргээд ирчихсэн цочиж сэрсэн байдаг.

Бурхантай уулзсан алтан хором

Мухар олгойн хагалгаанд орж байсан 4 настай Колтон Бурпо хүүгийн үхлийн дараах ертөнцөөр хийсэн аялал магад хамгийн сонирхолтой нь байж болох юм. Тэрбээр үхлийн дараах аялалаараа Есүс, Баптист Жон болон ертөнцөд мэндлээгүй ч ер бусын тохиолдлоор учрах хувьтай байсан охин дүүтэйгээ уулзсан юм. Колтоны эцэг Тодд хүүгийнхээ туулсан энэ аялалыг үнэн гэдэгт 100% итгэлтэй байлаа. Учир нь тэрбээр гэргийнхээ хамт Колтонд хэлээгүй нэгэн нууцтай байдаг байжээ. 

Түүнийг нь үхэлтэй учирсан Колтон хүү өөрөө олоод мэдчихсэн байсан нь үнэхээр гайхалтай юм. Хорвоод мэндлээгүй охин дүү нь зулбачихсан байсан ба ээж нь хүүгийнхээ сэтгэлийг шархлуулчих байх гэсэндээ хэлээгүй өнгөрөөсөн байжээ. Ингээд эцэг Тодд нь хүүгийн энэ явдлаас сэдэвлэж “Heaven is for Real“ (2010) ном гаргаж энэ нь “The New York Times” - ийн бестселлер болсон юм. Хожим тэрбээр хүүгээ эцэг эхээсээ ангид мөргөлийн жижигхэн өрөөтэй байсныг олж мэдсэн гэдэг.

Зүрхний бичлэг

Эмэгтэйн амийг аврахыг хичээж хоёр сувилагч хиймэл амьсгал хийхээр байдгаараа хичээнэ. Гэвч эмнэлгийн орон дээр хэвтэх тэр эмэгтэйн зүрх аль хэдийнэ зогссон байлаа. Гэнэтхэн нэг сувилагч нь “Зүрх нь зогсчихлоо!” хэмээн хашгирахад нэгэнт бүх зүйл оройтсон байсан юм. Энэ үед бүсгүйн сүнс цогцосноосоо гарчихсан эмнэлгийн орны дээрээс бүхнийг харж байв. 

Тэрбээр өөрийгөө өд шиг хөнгөнөөр хүссэн газар руугаа дүүлэн нисэх жигүүртэн шиг мэдэрч байсан тухайгаа Dr. Реймонд Мудигийн номд тэмдэглүүлэн үлдээжээ. Эмч нар түүнийг амьдруулахын тулд эцсийн аргаа шавхаж цахилгаан аппаратаар хэд хэд цохиулахад агаарт дүүлж байсан сүнсэн оршихуй нь биедээ шингэж эргээд амьдарсан юм. Энэ явдал эмэгтэйг багагүй самууруулж ухаан санааг нь хэсэгтээ л балартуулсан гэдэг.

Түнэр харанхуй руу

Зарим далайн мөгөөрсөнд хатгуулсан тохиолдолд үхэлд хүргэх ч аюултай байдаг. Тэгвэл Ян МакКормак нь далайн мөгөөрсөнд хатгуулж үхлийн дараах ертөнцөөр аялсан нэгэн юм. Далайн мөгөөрсөнд хатгуулсны дараа хамаг бие нь хөдөлгөөнгүй болж хөшсөн бөгөөд үхэж байгаагаа мэдэрч эхэлжээ. Түргэний тэрэг ирэх хүртэл тэрбээр ээжийнхээ түүний төлөө залбирч суугаа төрхийг харсан бөгөөд 15 - 20 минут клиник үхлийн байдалтай байсан юм. Энэ хугацаанд Ян МакКормак маш харанхуй газар байсан гэдэг. 

Хашгирч байсан чимээнээс сонсвол тэрбээр “там” - д байсан гэнэ. Эхэндээ тэрбээр тэрхүү хашгичих чимээнийг худал хэмээн сэтгэж итгэж өгөхгүй байсан ч удахгүй гэрэл цацарч эхэлсэн байна. Гэрэл түүнийг дээш өргөхөд төрсөн мэдрэмж нь нарны илчийг мэдрэхтэй адил байжээ. Тэрбээр биеэр мэдэрсэн ер бусын энэ явдлынхаа тухай олон хүмүүст ярьж өгсөн бөгөөд тамаас гарч Бурхантай хүртэл учирсан гэгддэг ажээ.

Сүнсэн биеийн зугаалга буюу хар нүдэт мэлхий

Дейпийн тархиар хүчтэй хатгуулах энэ үзэгдэл түүнийг нэг биш удаа шаналгаж байсан юм. Тэрбээр энэ удаа өөрийгөө үхсэн гэж мэдрэхгүй байсан ч махан биетэйгээ холбогдож чадахгүй байгаагаа мэдсэн юм. Орон дээр хэвтэж байсан түүний махан цогцост зүрхний цохилт ч байхгүй, амьсгал ч байхгүй байснаас гадна тэрбээр нүүрээ таглаж тавьсан дэрээ ч хөдөлгөж чадахгүй байв. Учир нь гар нь дэрийг нь нэвтэлж гараад байсан билээ. 

Өөрт тохиолдсон итгэмээргүй энэ явдлынхаа тухай тэрбээр олон хүмүүстэй хуваалцсан бөгөөд махан бие нь хөрж байгааг мэдрэхээс бусдаар удирдаж ч чадахгүй байсан юм. Ингээд тэрбээр өөрийгөө там руу ирж байгаагаа анзаарах тэр агшинд хагас хүн, хагас мэлхий төрхтэй хачин амьтан түүнийг харж байлаа. Түүний нүд мутацид орсон мэт хар өнгөтэй байсан ба Дейп түүн рүү байдаг чадлаараа “Би чамд ямар ч хамаагүй. Би бол Бурханы хүү!” гэж хашгирчээ. Энэ зуурт тэрбээр түүнийг Есүст өг гэх ээжийнхээ ялдам хоолойг сонссон байдаг. Ингээд л тэрбээр эргэн махан цогцсондоо ирсэн юм.

Нигүүлсэнгүй сэтгэл / Мэдлэг / Ухамсар

Үхлийн дараах ертөнцөөр хийсэн ер бусын аялалынхаа дараа дэлхийг өөрөөр харж мэдрэх болсон энэ хүнийг Эрик гэдэг. Тэрбээр үхлийнхээ аялалыг тайлбарлаж хэлэхдээ дэлхий дээрх хүн бүрийн бие махбод хийгээд оюун санааг төгс мэдэрч гэрлээр өргөгдөн огторгуйгаас дэлхийгээ харж байсан хэмээгээд дэлхийн аль хэсэгт ямар хор хөнөөл, гамшиг аюул тохиогоод байгааг бүрнээ харж чадсан гэнэ. Ийм ч учраас дэлхийгээ хайрлаж хамгаалахын тулд байгаль хамгаалах маш олон төсөл хөтөлбөрүүдийг санаачилж ажлаа эхлүүлээд байгаа юм. 

Тэрбээр үхлийн дараах энэ аялалаар амьдралынхаа туйлын зорилгыг олж авсан учир удаа ч үгүй махан биедээ шингэж амьдралдаа эргэн иржээ. “Дэлхийгээ огторгуйгаас харж мэдрэхэд тархиндаа хорт хавдартай, артерийн судсаар нь гүйх цус юу ч үгүй тийм л организм шиг байлаа. Гүн рүү нь шагайж хартал түүнд минь үхэл ойрхон иржээ. Дэлхий тэр аяараа бохирдолтой манангаар хучигдаж миний тусламж их хэрэгтэй байгааг анзаарсан билээ. Тэр минь үхэж байна... Та бидний буруутай үйл ажиллагаанаас болж дэлхий минь сөнөж байгааг би үхэлтэй учирсан аялалаараа олж мэдсэн...” гэжээ.

Агуй ба урван тэрслэгч

Ричард өөрт тохиолдсон явдлаа www.nderf.org вебсайтад нийтэлсэн юм. Тэрбээр өөртэй нь ижил зүйл тохиолдсон хүн байдаг эсэхийг мэдэж санаа бодлоо хуваалцахын тулд ийнхүү болсон явдлаа бусдад дэлгэсэн билээ. Зүрх нь зогсох агшинд тэрбээр нэгэн агуйд ирчихсэн байсан юм. Агуйг ажиглавал тэсрэх бөмбөгийн агуулах ч гэмээр юм шиг зэвхий даасан орчин угтсан бөгөөд гадна нь ягаан туяа татсан элсэн цөл байсан юм. 

Дээш өндийж харвал хэсэг танихгүй этгээд түүнийг хүрээлэн зогсож байсан ба Ричард тэдэнд хүрэхийг оролдсон ч сарниад байсан учир сая нэг өөрийгөө үхлийн дараах ертөнцөд ирснээ мэджээ. Ричард тэнд байсан эмэгтэйгээс хэн болохыг нь асуутал ямар ч хариу өгсөнгүй. Оронд нь хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Нэг хэсэг нь түүнийг урван тэрслэгч хэмээн үзэж байсан бол нөгөө нь эсрэг саналтай байлаа. Гэвч эцсийг нь үзэлгүй тэрбээр эмнэлгийн орон дээр шокийн байдалтай сэрсэн бөгөөд тархиар нь хүчтэй хатгуулж цус хурсан байсан юм.

Тамд өнгөрүүлсэн 23 минут

2006 онд худалдаанд гарч байсан Билл Вайсын “23 Minutes in Hell” номонд тэрбээр шөнийн гурван цагт өөрт тохиолдсон итгэмээргүй явдлыг бичсэн байдаг. Түүний мэдэрсэн зүйл үхлийн дараах ертөнцөөр аялсан дээрх хүмүүсээс огт өөр байсан юм. Тамын тогоонд ирсэн байсан тэрбээр хэвлээр явагч жигтэй нэгэн зүйл түүнийг тарчлаан зовоож байгааг мэдэрчээ. Биллийг өвдөг сөгдөж нөгөө ертөнцөд илгээж өгөөч гэж гуй хэмээн тулган шаардаж хана руу шидэж, маажсан байна. 

Энэ үед тэрбээр өөрөөс нь гадна олон хүнийг тамлан зовоож, шатааж ч байсныг харсан юм. Түүнийг сэрэхэд цаг 03:23 болж байлаа. Билл Христийн шашинтай бөгөөд түүнийг махан биеэсээ гарч ийм зүйлийг мэдрэхэд хүргэсэн зүйл бол мэдээж Бурханы тааллаар болж, нэгийг тунгааж ухааруулсан үйлдэл байсан юм гэжээ. Ингээд Билл гэргийнхээ хамт “The Soul Choice Ministry” - ийг байгуулж, өөрөө Бурханы үг хийгээд тамын тухай ойлголтыг дэлхий дахинаа түгээж явдаг болжээ.