Monday, September 21, 2015

Фидель Кастро, Ромын Пап нар анх удаа уулзлаа


Коммунизмын сүүлчийн голомтуудын нэг Куба улс саяхнаас харьцангуй нээлттэй болж эхэлсэн билээ.
Тэгвэл Ромын Католик шашны тэргүүн Пап лам Фрэнсис амралтын өдрүүдээр энэ оронд айлчилж Кубын төрийн тэргүүн асан, домогт хувьсгалч Фидель Кастротой уулзлаа.
89 настай Кастро, 78 настай Фрэнсис нарын хооронд 40 минут орчим нөхөрсөг яриа өрнөснийг Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Федерико Ломбарди мэдээлжээ.
Кастро Пап ламд Фрэйтас Беттогийн 1985 онд бичсэн “Фидель ба Шашин” нэртэй номоо дурсгасан байна. Энэ номыг зохиогч Бразилийн санваартан бөгөөд Кастротой 23 цаг ярилцсаны үндсэн дээр бичсэн гэдэг.
Кастро номын хавтсан дээр “Кубын ард түмний хүндлэл, бишрэлийг хүлээн авч Кубад айлчилсан үйл явдалд зориулан Пап Фрэнсист дурсгав” хэмээн бичсэн гэнэ.
Хариуд нь Пап лам Кастрод өөрийн айлтгалуудын хуулбар CD, шашны тухай хоёр ном зэргийг бэлэглэжээ. Мөн 70 жилийн өмнө Кастрод багшилж байсан эцэг лам Армандо Лорентегийн бичээсүүд бүхий ном, CD үүнд багтсан байна.
Бямба гарагт Пап лам Ромоос Куба, АНУ-аар хийх арван өдрийн айлчлалаа хийхээр хөөрсөн юм. Тэр маргааш Вашингтон хотыг зорино.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top