Sunday, September 27, 2015

Mad Max (Татах + Танилцуулга)

Mad Max буюу бидний хэлж заншсанаар “Галзуу Макс” киноны видео тоглоом 9 -р сарын 1 -нд нээлтээ хийж маш олон шүүмжлэгчид, видео тоглоомчдоос өндөр үнэлгээ авсан юм. Өндөр үнэлгээ авахад нөлөөлсөн хамгийн том хүчин зүйл бол энэхүү тоглоомын дүрслэлийн чанар болон хүмүүсийн бодит мэт хөдөлгөөнүүд. Энэхүү тоглоомыг Steam -с татахад 32GB байдаг бол манай сайтаас маш сайн шахаж 4GB болгосон хувилбарыг нь татаарай.
Яг л бодит мэт зураглалтай энэхүү тоглоом нь танд бодит мэдрэмжийг өгөх болно.
Хагас сөнөсөн дэлхий. Өвс, ургамал, хоол тэжээл, амьтад, ус гээд л дэлхийг бий болгож байдаг чухал бүхий л зүйлс одоо үгүй болж. Энэ хагас сөнөсөн дэлхий дээрх хамгийн үнэт зүйлс бол алт, эрдэнэс, мөнгө биш. Харин ус, хоол, газрын тос, бензин л үлдсэн хүн төрөлхтний амьдралыг авч явна. Дэлхий дээр амьд үлдсэн цөөхөн хүмүүс хоорондоо эв түнжин муутай байсны улмаас дэлхий дээр амьд явна гэдэг тамд амьдарч буй мэт аймшигтай хэцүү зүйл болон хувирчээ. Энэ аймшигт дэлхийг үгүй болгож, хуучин дэлхийгээ эргэн авчрахын тулд УУР ХИЛЭНТ ГАЛЗУУ МАКС ухаан орно. Түүнийг хагас бэртсэн амь тэмцэж буй хөөрхий нохой сэргээх бөгөөд Макс түүнийг дагаж гүйсээр тоглоом эхэлдэг. Чухам юунаас болж ухаан алдсан болон дэлхий ертөнц яагаад ийм болсон зэрэг дэлгэрэнгүй зүйлсийг тоглоомоо тоглоод мэдэж аваарай. Түүх нь хүртэл сонирхолтой.
Mad Max_20150902155106
Уг тоглоом third-person shooter камертай буюу бидний сайн мэдэх GTA тоглоомтой адил хэв маягаар явагдана. Тоглоом эхэлснээс хойш дуусах хүртэл тоглогч та МАКС -г болон түүний BUGGY машиныг хөгжүүлж тоглоно. Энэ нь ч танд их сонирхолтой байх болов уу. Буу, зэвсэг зэргийг бид хэдий ашиглах боломжтой ч бусад тоглоом шиг хангалттай их зэвсэг, сум зэргийг олоод байж чадахгүй л болов уу. Тэгэхээр дайснуудтай нударгаар үзэлцэх хэрэгтэй болох нь. Гэхдээ нударгаар үзэлцэх нь энэ тоглоомын хамгийн кайфтай хэсэг мэт санагдсанаа нуух юун :) Зодолдоод, зодолдоод өшөө их зодолдмоор санагдлаа…
Mad Max_20150902170845
Тоглоомын үндсэн даалгавруудаас гадна биелүүлэх боломжтой олон жижиг даалгаврууд байх бөгөөд үүнд машинаар уралдах, жижиг газрын тосны үйлдвэрүүдийг дээрэмдэх гэх мэт зүйлс байх болно. Машинтайгаа давхихад саад болох зүйлсийг дурдвал бензиний асуудал бөгөөд бид бусад тоглоом шиг хязгааргүй давхиад байж чадахгүй. Гэхдээ зүгээр дээ санаа зоволтгүй. Учир нь манай машин бензин бага иддэг HYBRID маягийн машин тул хааяа л бензин хийх шаардлага гарна хэх. Үүнээс гадна машины эвдрэл гэх зүйл мөн байх хэдий ч яг дээрх зурган дээр харагдаж байгаа МАКС -н туслах таны машиныг хурдхан гэгч нь засаад л орхино.
Mad Max_20150902232730
Үндсэн даалгавраас гадна халтвар хийх маягийн зүйлс их бий. Халтвар гэдэг нь машинаа хөгжүүлэхэд хэрэг болох мөнгө маягийн зүйл. Муу санаатнуудыг дээрэмдэж эд, хогшлыг нь өөртөө цуглуулаад дараа нь түүгээрээ машинаа болон өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Ер нь ганц гарын MMORPG тоглоом л гэсэн үг. Үндсэн даалгавруудаасаа гадна өөрийгөө хөгжүүлээд яваад байх боломжтой.
Mad Max_20150902234210
ГАЛЗУУ МАКС УУРТАЙ! Олон хүн цохих тусам түүний уур хилэн нэмэгдэж дээд цэгтээ тулбал түүний цохилтоос хэн ч амьд гарахгүй л болов уу. Мөн түүнийг учир битүүлгээр дагаж байдаг нэгэн маск зүүсэн залуу дээр очиж янз бүрийн ид шид маягийн зүйл сурах боломжтой. Жишээ нь: Ус олох үед энгийн хэмжээнээсээ 10% илүү авах, цохилт илүү орох, бусдаас унаж буй зүйлсийг авах үед илүү их болж орж ирэх гэх мэт.
Mad Max_20150902234433
Ийнхүү тоглоомын авууштай болон кайфтай зүйлсийг танилцуулж дууслаа. Одоо тоглогч та тоглоомоо татаж аваад энэхүү гайхалтай тоглоомыг мэдрээрэй. KEEP CALM AND PLAY MAD MAX.
Тоглоомыг тоглож буй явц:

 Файлын нийт хэмжээ: 4GB (Татахад 4GB хэдий ч суулгахад 60GB сул зай шаардана.)
Torrent -г тоглоом оруулснаас хойш 7 хоногийн хугацаанд буюу 10 -р сарын 4 хүртэл seed хийнэ. Та бүхэн ч гэсэн татаж дуусчхаад үргэлжлүүлэн seed хийгээрэй.
Эх сурвалж Наадгай
(Time Share)
 http://naadgaicom.blogspot.com/p/crazy-maks.html

(Torrent)
 http://www.naadgai.com/wp-content/uploads/2015/09/Mad-Max-NAADGAI.com_.zip


0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top