Thursday, October 1, 2015

9-р сарын топ 5 видео тоглоом (PC)

                 
Metacritic сайтаас сар болгоны шилдэг тоглоомнуудыг гаргадаг бөгөөд 9-н сарын шилдэг 5 тоглоомны тухай гарчээ.Манай сайт энэхүү шилдэг 5-н тоглоомны 2-г нь та бүхэндээ хүргэсэн байгаа.
1.Undertale 
RPG тоглоомны ертөнцөт тавтай морил.Энэхүү тоглоом нь нэгэн охины дүрээр тоглох ба дээрээс харсан зураглалтай.Үйл явдал нь энэхүү охин маань мангасын доод ертөнцөд унах үүнээс гарах арга замаа хайна.Эсвэл ҮҮРД тэндээ үлд!.
 
Title: Undertale
Genre: Indie, RPG
Developer: tobyfox 
Publisher: tobyfox
Release Date: 15 Sep, 2015
Trailer:
2.Metal Gear Solid V:The Phantom Pain
Могой хэмээх хочтой нэг нүдтэй залуугийн дүрийг эзэмшин тоглох бөгөөд 1984 оны хүйтэн дайны үеэр тэрээр дайралтанд өртснөөр түүнийг үхсэн гэж бодох болно.Гэвч тэрээр амьд бөгөөд Афганистаны дайны үеэр олзлогдсон Miller хэмээх залууг аврахаар ганцаар даалгаварт явна.Ингэснээр үйл явдал эхлэх юм.
 
Title: METAL GEAR SOLID V: THE PHANTOM PAIN
Genre: Action, Adventure
Developer: Konami Digital Entertainment 
Publisher: Konami Digital Entertainment
Release Date: 1 Sep, 2015
Trailer:
3.SOMA
Ойрд Horror төрлийн тоглоом оруулсангүй.Энэ удаад Frictional Games-н хийсэн нэгэн Sci-Fi Horror тоглоомыг хүргэж байна.Frictional Games нь олны танил болж чадсан Amnesia хэмээх тоглоомыг зохиосон бөгөөд энэ удаад бас л аймшгийн нэгэн сонирхолтой тоглоомыг бүтээсэн байна.Тоглоомны үйл явц далай доорх баазд үйл явдал өрнөх ба миний бодлоор Dead Space тоглоомтой адил жанрын юм шиг санагдлаа.Гэхдээ буу зэвсэг ашиглахгүй зөвхөн аймшгийн мангаснаас зугтах юм.Буу байхгүй гэхээр нь айдас төрүүлэм байгаа биз.Хаа нэгтээгээс маш хурдтай газар чичирхийлэн дайрч хөөж туух агаад та гол нь явсан газраа сайн цээжлэн, нүх сүв юу болохыг сайн анзаарч явахгүй бол тэгээд алуулна шүү дээ.
 
Title: SOMA
Genre: Action, Adventure, Indie
Developer: Frictional Games 
Publisher: Frictional Games
Release Date: 21 Sep, 2015




Trailer:
4.Lovers In a Dangerous Spacetime

Хоёр тоглогч тоглох ёстой нэгэн хүүхдийн гэмээрч юмшиг сонирхолтой тоглоомыг хүргэж байна.Та огторгуйд хөлөг онгоцтойгоо гацах бөгөөд тань луу довтлон ирэх дайсныг хөлөг онгоцны буугаар буудаж устгах юм.Таныг сандрааж, хөгжөөж, уурлуулж чадах тоглоом гэдгийг баттай хэлье.
Title: Lovers in a Dangerous Spacetime
Genre: Action, Indie, Simulation
Developer: Asteroid Base 
Publisher: Asteroid Base
Release Date: 9 Sep, 2015
Trailer:
5.Cities:Skylines-After Dark
Cities гэхээр л хот гээд ойлгохоор хот барих, зохицуулах нь гэсэн бодол төрж байгаа биз?Тэгвэл таны зөв өө.Энэ удаагийн шилдэг топ 5-н тоглоомны 5т орсон тоглоом маань таныг өөрийн гэсэн хоттой болгож таныг хотын захирагч болгох юм.
 
Title: Cities: Skylines - After Dark
Genre: Simulation, Strategy
Developer: Colossal Order Ltd. 
Publisher: Paradox Interactive
Release Date: 24 Sep, 2015
Trailer:


0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top