Monday, October 12, 2015

Цагдаагийн алба хаагч нэгнийхээ аминд хүрчээ

Налайх дүүргийн зургадугаар хороо буюу Тэрэлж амралтын газарт амрахаар очоод байх үедээ цагдаагийн алба хаагчид муудалцаж, нэгнийхээ аминд хүрсэн харамсам хэрэг гарчээ. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагт Эрүүгийн цагдаагийн газрын Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн алба хаагчид ажлын бус цагаар амарч, зугаалах үеэр уг хэрэг гарсан байна.

40 настай эрэгтэй Х, 28 настай эрэгтэй Ө нар үл ойлголцож, маргаж, улмаар Ө нь хохирогч Х-г хүчтэй түлхэж, хатуу зүйл мөргүүлсэний улмаас амиа алджээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар Ө-г цагдан хориод байгаа бөгөөд ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст алба хаагчидтай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа нь хийгдэж байгаа юм байна.

Харин ЦЕГ-ын Дотоод хяналт, шалгалтын хэлтэс дээр уг асуудлын талаар шалгалтын ажиллагаа нь хийгдээд эхэлсэн байна. Улмаар өнөөдөр ЦЕГ-ын даргын ээлжит бус зөвлөл хуралдаж, Дотоод хяналт, шалгалтын хэлтсийн шалгалтын дүнг хэлэлцээд, буруутай алба хаагчдад хариуцлага тооцох гэнэ.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top