Өчигдөр буюу Мягмар гарагт Майкрософт корпораци шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ зохион байгууллаа.
Энэ удаа тэд төхөөрөмж (hardware) голлон үзүүлжээ.
Үүнд
- шинэ ноутбүүк Surface Book,
- виртуал бодит байдлын дуран HoloLens,
- шинэ таблет Surface Pro 4,
- бугуйнд зүүдэг төхөөрөмж Microsoft Band 2,
- шинэ ухаалаг гар утаснууд Lumia 950, Lumia 950 XL,
- гар утсыг TV, төрөл бүрийн дэлгэцэнд холбох Microsoft Display Dock залгуур зэргийг танилцууллаа.
Эдгээрээс хамгийн сонирхол татсан бүтээл бол Майкрософтын анхны ноутбүүк болох 13 инчийн Surface Book байв.
MacBook-ыг санагдуулам цэмцгэр, үзэмжтэй хийцтэй энэ төхөөрөмжийн гол шинэлэг зүйл нь салдаг гар буюу keyboard.
Маш энгийн аргаар гарыг нь салгаж, залгаж болдог ба энэ механизмаа Майкрософт Muscle Wire Lock хэмээн нэрлэж байна.
13 инчийн дэлгэцтэй уг төхөөрөмж нь 6 дахь үеийн Intel Core процессортой, Nvidia GeForce GPU график процессортой, өндөр хурдны GDDR5 санах ойтой.
Баттерейн бүрэн цэнэгээр 12 цаг хүртэл ажиллах боломжтой.
Майкрософтын тодорхойлж байгаа гол үзүүлэлт нь Surface Book бол дэлхийн хамгийн хурдан 13 инчийн ноутбүүк.
Үүнийгээ батлахын тулд Майкрософт Surface Book-ыг MacBook Pro-той харьцуулж үзүүллээ.
Ингэж туршихад Surface Book өрсөлдөгчөөсөө хоёр дахин хурдан байсан гэнэ.
Өөр нэг чухал үзүүлэлт бол түүний trackpad-ыг “precision glass” технологиор бүтээсэн ба Windows 10-т multi-touch боломжийг олгож байгаа юм.
13.5 инчийн дэлгэцийг PixelSense дэлгэц гэж нэрлэж байгаа. 267 ppi (6 сая цэг) үзүүлэлттэй.
Surface Book төхөөрөмж нь аравдугаар сарын 26-наас $1,499 үнэтэй зарагдаж эхлэх аж.
Эх сурвалж: Mashable
0 comments:
Post a Comment