Tuesday, October 6, 2015

Photoshop-ын үндсэн боломжуудыг iOS дээр үнэгүй ашигладаг боллоо

A2dc08 photoshop fix gallery 1500x1000 x800
Adobe корпораци алдарт Photoshop бүтээгдэхүүнийхээ үндсэн боломжуудыг багтаасан Photoshop Fix нэртэй төлбөргүй аппликэшнийг өчигдөр гаргалаа.
Үндсэн Photoshop програмын бүх боломжуудаас үндсэн 10 хувийн боломжийг энэ аппликэшнд багтаажээ.
Тиймээс iPhone, iPad төхөөрөмжүүд дээр фото зурганд илүү нарийн боловсруулалт хийх боломжтой болж байна.
Гэхдээ уг аппликэшнийг хэрэглэхийн тулд заавал Adobe серверт бүртгүүлэх хэрэгтэй болно. Андройд хувилбар энэ оны сүүлээр гарахаар болжээ.
Эх сурвалж: Adobe

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top