Monday, September 21, 2015

Сandy-гээрээ орон сууцныхаа төлбөрийг төлөх боломжтой боллоо

37778a cover x800
Candy үйлчилгээ хүрээгээ тэлж, Монголд анх удаа хэрэглээнийхээ төлбөрийг Candy-гээрээ төлөх боломжийг танд олгож байна.
Одоо та цуглуулсан Candy оноогоороо орон сууц, цахилгаан, СӨХ, суурин утас, кабелийн телевиз, интернэт зэрэг үйлчилгээнийхээ төлбөрийг төлөх боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Candy-гээрээ төлбөр төлөх тун энгийн, түргэн бас найдвартай. Та Төрийн Банкны цахим үйлчилгээний Гялс Банкаар дамжуулан Улаанбаатар хотод бүртгэлтэй аль ч орон сууцны хэрэглээний төлбөрийг төлөхдөө Candy оноогоо ашиглах боломжтой юм.
Та сарын хэрэглээнийхээ төлбөрийг орон сууц, суурин утас, СӨХ, интернэт зэрэг төрөл тус бүрээр нь ангилаад сонгосон төрлийнхөө төлбөрийн дүнг Candy-гээрээ бүтэн төлөх шаардлагатайг анхаарна уу.
Тухайлбал, таны суурин утасны төлбөр 4000₮ гарсан бол түүнийгээ 4000 Candy-гээр шууд төлнө гэсэн үг юм.
Та Мобиком, Петровис, Монос, Хүннү Молл, PC Mall, Pepsi зэрэг 30 гаруй томоохон байгууллагуудаар үйлчлүүлэх бүртээ Candy оноогоо цуглуулаарай.

Candy-гээр хэрэглээнийхээ төлбөрийг төлөх заавар:
1. www.statebank.mn хаягаар нэвтэрнэ.
 

2. Гялс Банк үйлчилгээнд бүртгүүлнэ.
 

3. Төлбөр цэсний Хэрэглээний төлбөр хэсэгт хандана.
 

4. Хэрэглээний төлбөрөөс Candy-гээрээ төлөх хэсгийг сонгоно.
 

5. Candy-гээрээ төлөх дугаараа оруулна.
 

6. ТАН код оруулна.
 

7. Гүйлгээ хийгдсэн талаарх мэдээлэл
 

Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1199 болон www.candy.mn вэб хуудсанд хандаж авна уу.  

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top