iPhone 4S загвараас хойш үйлдвэрлэгдсэн бүх утсанд энэ систем нь суух юм.
Гол өөрчлөлтүүд, шинэ боломжуудыг энд танилцуулж байна.
iOS 9-ийг суулгахад бага хэмжээний сул зай шаардана
Ноднин iOS 8-ыг гарахад хүмүүсээс маш их гомдол гарч байсан нь санах ойн сул зайн шаардлагатай холбоотой. Тэгвэл энэ удаа энэ тал дээр эрс сайжирсан бөгөөд ердөө 1GB сул зай байхад хангалттай болжээ.
Notes нь форматтай текст оруулдаг болсон байна. Өөрөөр хэлбэл та чеклист үүсгэж, фото, видео нэмж, бүр хуруугаараа зурж болохоор болжээ.
Photos аппликэшн рүү ороход үзэж байгаа зурагны дор зурагнуудын жагсаалт thumbnail хэлбэрээр харагдах болсон тул зураг хооронд шилжихэд амархан болжээ.
Messages аппликэшн рүү ороход харилцаж байгаа хүмүүсийн контакт дотор хадгалсан зураг харагддаг болсон байна.
Home товчин дээрээ хоёр дараалж дарахад ажиллаж байгаа аппликэшнүүдийн жагсаалт слайд хэлбэрээр гарч ирэх ба хооронд нь шилжиж ажиллахад хялбар болгожээ.
Өмнө нь товчны үсэгнүүд томоор гарах үгүйг зөвхөн shift товчны өнгөөр мэддэг байсан бол одоо үсэгнүүд том, жижиг болж харагддаг болсон байна.
Аюулгүй байдлыг дээшлүүлэхийн тулд өмнө нь дөрвөн тэмдэгттэй байсан нууц кодны уртыг зургаа хүртэл болгон уртасгажээ.
Тохиргоо дотор Low Power Mode хэмээх горимд шилжих товч бий болсон ба ингэснээр баттерейн ашиглах хугацааг гурван цагаар сунгах боломжтой.
Settings дотор төөрч будилах асуудал их байсан бол одоо энэ хэсэгт хайлтын цонх бий болсон. Өөрчлөх тохиргооныхоо нэрийг оруулахад үр дүнгүүд гарч ирнэ.
0 comments:
Post a Comment