Уг төслийг хэрэгжүүлэх багийн хүн хүчийг гурав дахин нэмэгдүүлэхээр болсон байна. Эхний шатанд Project Titan гэж нэрлэж байгаа төсөл дээр 600 хүн ажиллаж байгаа юм.
Эх сурвалжуудын мэдээлж байсан шиг Apple-ын автомашин нь бүрэн жолоочгүй биш байх гэнэ. Өөрөөр хэлбэл дээд зэргээр компьютержсан, гэхдээ хүн жолооддог байх аж.
Үүнээс өмнө Apple-ын хүмүүс Калифорни мужийн Моторт тээврийн хэрэгслийн албаныхантай уулзаж жолоочгүй машины журам, зохицуулалтын талаар ярилцсан тухай зарим эх сурвалжууд мэдээлж байлаа.
Мөн өнгөрсөн наймдугаар сард The Guardian сонин Apple-ыг жолоочгүй машин турших талбай хайж байгаа тухай бичиж байсан юм.
Энэ онд Apple нь Fiat Chrysler-ын Дуг Беттс, Пол Фургэйл зэрэг дээд зэрэглэлийн мэргэжилтнүүдийг ажилд авсан нь Titan төсөлд нухацтай хандаж эхэлсний шинж бололтой.
0 comments:
Post a Comment