Жишээ нь Microsoft корпорацийн гүйцэтгэх захирал Сатьяа Наделла Энэтхэгийн 500,000 тосгонд интернэт үйлчилгээ хүргэхэд нь туслах болсноо зарлав.
Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард тус корпораци телевизийн цацалтын ашиглагдаагүй зурвасыг (цагаан орон зай гэдэг) ашиглан Андра Прадеш мужийн Срикакулам дүүргийн сургуульд интернэт хүргэх туршилт эхэлсэн юм.
Энэ туршилтаа тэд одоо Варанаси, Уттар Прадеш мужуудад өргөжүүлэн хүргэж эхэлжээ.
500,000 тосгон гэдэг бол маш том тоо бөгөөд Энэтхэг даяар нийт хүн амын 70 хувь нь 640,000 тосгонд хуваарилагдан амьдардаг гэнэ.
Мөн Наделла энэ үеэр дараагийн долоо хоногт Майкрософт өөрийн Энэтхэгт байгуулсан дата центрээс клоуд үйлчилгээнүүд хүргэж эхлэнэ гэжээ.
Үүний дараа Нарендра Моди өөр нэгэн Энэтхэг захиралтай Google корпорацийн төв оффист зочилсон байна.
Тус корпораци Энэтхэгийн талтай хамтран Мумбай, Шинэ Дели, Ченнай, Бангалор хотуудын хамгийн их хөл хөдөлгөөнтэй 100 буудалд эхний ээлжинд буюу 2016 онд багтаан утасгүй интернэт хүргэх ба ингэснээр 10 сая зорчигч өдөр бүр интернэтэд холбогдох боломжтой болох гэнэ.
Үүний дараа шат шатаар 300 буудлыг нэмж холбосноор дэлхийн хамгийн том Wi-Fi төслүүдийн нэг болох юм.
Пичай “энэ сүлжээний хурд өнөөдрийн Энэтхэгт хэрэглэдэг интернэтээс хэд дахин хурдан байх юм” гэжээ.
Эх сурвалж: TheNextWeb
0 comments:
Post a Comment