Нүүр
Дэлхий
Сонин хачин
Спорт
Зөвлөгөө
Технологи
Програм хангамж
Тоглоом
Кино Ертөнц
Сурталчилгаа байршуулах
Гар утас
Tuesday, October 6, 2015
Хүний биеийг шимэгчлэн амьдардаг хамгийн “аймшигтай - 10” шимэгч
Шимэгчдээс бие махбодоо хамгаалах хамгийн энгийн арга нь хүнс ба хувийн эрүүл ахуйг сайтар сахих явдал ажээ. Ингээд та бүхэнд хүн төрөлхтний түүхэнд судлагдсан хамгийн аймшигтай шимэгчдийн тухай хүргэе.
Dracunculus Medinensis
Дракункулёз өвчнийг үүсгэгч энэ хялгасан хорхой нь 800 мм хүртэлх урттай байдаг. Хялгасан хорхойн авгалдай цацагдсан болон бохир ус ууснаар энэ өвчнийг авна. Хүний биед жил орчим амьдарч улмаар арьсан дээр цэврүү үүсгэдэг. Цэврүүг хамаагүй оролдож болдоггүй бөгөөд гурван долоо хоног орчим эмчилгээ хийлгэсний дараа хялгасан хорхой аажмаар гарч ирдэг ажээ.
Dermatobia Hominis
Шумуул нь маш олон өвчнийг тээгч болдог. Тэдгээрийн нэг нь дерматобиаз бөгөөд таныг хазсан шумуул “ботфлай” шавжны авгалдайг тээж ирсэн бол шумуулын хошуу орсон нүхээр дамжиж таныг өвчлүүлнэ. Ингээд найман долоо хоногийн дараа авгалдай томорч арьсан дээр гүвдрүү үүсгэдэг. Шимэгчийг авахуулсны дараа арьсанд маш том нүх үлддэг байна.
Cestoidea
Хүнснийхээ бүтээгдэхүүнийг сайтар болгож хэрэглэж заншаарай. Учир нь гахай, үхэр, загасны маханд туузан хорхой их бага хэмжээгээр агуулагдаж байдаг ажээ. Туузан хорхой тээгч болсны анхны шинж тэмдэг нь суулгалт өгч эхэлдэг. Энэ тохиолдолд мэргэжлийн эмч нарт хандахгүй бол 19 м хүртэлх урттай болж
торнидог туузан хорхой тээгч болох магадлалтай ажээ.
Filarioidea
Энэ шимэгч нь цусаар хооллодог шавж, ялангуяа шумуулаар дамжиж хүнд халддаг. Филяриатоз өвчнийг үүсгэдэг бөгөөд шимэгчтэй болсон тохиолдолд тунгалгийн судсанд тань өвчлөл үүсгэнэ. Энэ эмгэг шимэгч тээгч шумууланд хазуулснаас хойш нэг жилийн дараагаар илэрдэг. Маш ховор тохиолдолд хөлнөөс гадна бэлэг эрхтэнд нөлөөлж өөрчлөлт өгдөг гэнэ.
Ascaris Lumbricoides
Хүний биеийг шимэгчлэн амьдардаг хамгийн түгээмэл туузан хорхойны нэг аскарид нь 35 см хүртэл томрох чадвартай шимэгч юм. Хөрс, ялгадас зэрэгт агуулагддаг туузан хорхойг батгана, ялаа зэрэг шавж хүний биед дамжуулдаг. Насанд хүрсэн хүнээс илүү хүүхдүүд олноор өвчилдөг бөгөөд ариун цэврийг сайн сахиулах нь туузайн хорхойг тээгч болохоос сэргийлж өгнө. Энэ шимэгч уушиг, ходоод гэдэснээс эхлээд амны хөндий, хамарт ч амьдрах чадвартай. Тийм учраас эмчилгээг насан турш үргэлжлүүлж хийх шаардлагатай байдаг.
Loa Loa
Хялгасан хорхой лоа лоа нь Өмнөд Африк ба Энэтхэгийн нутгаар бий. Нүдний туузан хорхой ч гэж нэрлэдэг энэ шимэгч арьс ба нүдэнд амьдардаг юм. Хялгасан хорхойг дамжуулагч нь төрөл бүрийн ялаа батгана зэрэг нисдэг шавж байдаг. Шимэгчийн биеийн урт 20 мм - 70 мм хүртэлх урттай байна. Ихэвчлэн нүдэнд үзэгддэг ба заримдаа уушиг, шээс, цус, тархи нугасны усанд амьдардаг.
Cochliomyia Hominivorax
Энэ бол авгалдайгаа хүн ба амьтны биеийн аль нэг хэсэгт шахаж насан турш нүхлэн идэж амьдардаг нэгэн зүйл ялаанаас гаралтай шимэгч юм. Эмэгчин нь 250 - 500 өндөг гаргадаг бөгөөд эзэн амьтныхаа биеийн эд эсийг гэмтээж шимэгчилсээр үхэлд хүргэдэг аймшигтай шимэгчдийн нэг ажээ. Ялангуяа Ямайкт авгалдайнд нь идэгдэх тохиолдол олон байдаг. Гэмгүй амьтан нисч ирээд л авгалдайгаа цацчихдаг ажээ.
Onchocerca Volvulus
Онхоцеркоз өвчнийг үүсгэгч энэ шимэгч нь батгана, батганы авгайлдай тээгчдээр дамжин халдварладаг. Хүнийг хараагүй болоход нөлөөлдөг хоёрдогч хүчин зүйлээр энэ шимэгчийг нэрлэдэг бөгөөд хүний биеийг 15 жилийн турш шимэгчлэн амьдрах чадвартай. Хэрвээ үхчихвэл маш их загатнаа үүсгэж улмаар эд эсийг гэмтээснээр дархлалын тогтолцоог үгүй хийдэг. Хамгийн хортой уршиг нь тээгч эзнээ хараагүй болгодог юм байна.
Vandellia Cirrhosa
Болив, Бразил, Колумб, Эквадор, Перугийн гол мөрөн, нуурын цэнгэг усанд амьдардаг энэ жижигхэн загасыг цус сорогч загас гэх нь бий. Гол мөрөн, нуурын усанд шумбаж эсвэл шээх үед энэ загас шээсний сүвээр дамжиж шимэгчлэн амьдардаг юм. Шээсний сүвэнд л амьдардаг энэ загасыг мэсийн аргаар л
гаргаж авдаг.
Naegleria Fowleri
Тархины шимэгч гэдгээр нь дэлхий дахины анддаггүй энэ шимэгч гол нуур, цөөрөм, рашаан болон хлоржуулаагүй устай усан санд амьдардаг. Неглерия фоулера нь давстай усанд байдаггүйг тогтоогоод байгаа ба нэгэнт тархийг хөнөөж эхэлсэн бол шимэгч тээгч хүн 3 - 7 хоногийн дотор нас бардаг. Энэнээс өмнө анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй болж хий юм харна, тэнцвэрээ алдаж улмаар менингиттэй болдог аж.
0 comments:
Post a Comment
Newer Post
Older Post
Home
TV
Онцлох
Paper Towns (2015) HD Монгол хэлээр
Ичимхий, дуу цөөтэй залуугийн амьдралд нэгэн гайхалтай бүсгүй орж ирсэн нь Марго байх болно. Тэгч нэг өдөр Марго ор сураггүй алга болох бө...
Математикийн бодлого боддог утасны апп гарчээ
Математиктаа тааруу хүмүүст сайхан мэдээ дуулгахад математикийн бодлогыг гар утасныхаа камерын тусламжтай хялбархан бодож болох аппликэйш...
Vacation (2015) HD Монгол хэлээр
Зуны амралт Гэр бүлийнхээ харилцааг сайжруулах, ойрдоо ойлголцохоо болиод байгаа хүүтэйгээ учираа олохын тулд өрхийн тэргүүн зуны амралтаа...
MAX (2015) HD | Монгол хэлээр
Үйл явдал: Афганистанд нохойн хамт үүрэг гүйцэтгэж байсан залуу амь үрэгдэхэд эзэнгүй болсон Макс нохойг устгах шийдвэр гарна. Гэвч но...
Hidden (2015) HD Монгол хэлээр
Нэгэн гэр бүл хүмүүсийг мангас болгож хувиргадаг тахал тархаж буй талаар дуулан газар доорх хоргодох байранд 301 өдөр байрласан байдаг. Э...
Ангиллууд
Гар утас
Дэлхий
Зөвлөгөө
Кино ертөнц
Мэдээ
Програм хангамж
Сонин хачин
Спорт
Технологи
Тоглоом
Улс төр
Эдийн засаг
Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан
Вэб сайт © 5KMG-2016
| Загвар
Вэб сайт 2015
Scroll To Top
0 comments:
Post a Comment