Ганцхан үеийн дотор Арабын орнууд шиг хөгжихсөн гэж монголчууд бид
магтан шагшдаг. 60 жил гэдэг нэг хүний хувьд бүхий л амьдрал, тэр тусмаа
манайх шиг дундаж наслалттай оронд. Харин улс орны хувьд...
Ирээдүйгээ харж амьдардаг улс үндэстэн л энэ даяаршсан ертөнцөд үлдэнэ.
Өнөөдөр Дубай тэргүүтэй 7 орноос бүрдсэн Арабын Нэгдсэн эмир улс үлгэр
домогт гардаг шиг тансаг хот тосгон байгуулж, тэнгэр баганадсан дэлхийн
хамгийн өндөр, хамгийн ер бусын байшин барилгыг барин, ер нь хүн амын
дундаж орлогоороо гайхашруулж байна.
Гэтэл ердөө 60-хан жилийн өмнө Дубай бол загасчны тосгон, сувд
цуглуулагчдын ирдэг газар байсан. 1833 онд Дубайг анх үндэслэхэд энд
ердөө 800 хүн амьдарч байжээ. Хааяа нүүдэлчин бедуинүүд ийшээ ирж, дал
модны урцад толгой хоргоддог байв.
Харин энд нефть олдсоноос хойш бүх юм өөрчлөгджээ. Гэхдээ нефть хэзээ
нэг цагт дуусна гэдгийг арабууд бүр тэр үеэс л тооцоолж, орчин үеийн
дэвшилтэт технологи гээд хүссэн бүхнээ эх орон руугаа зөөж, аялал
жуулчлал зэрэг өөр салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлж ирсэн байна. Тэгээд ч
байгалийн баялаг бүхнийг шийдэхгүй, гол нь түүнээ ашиглах зөв бодлого,
хэтийн төлөвөө шийдэх ухаалаг улстөрчид чухал гэдгийг Дубай баталж
байна.
Дубай хотын төв 1950-1960 он.
Дубай хотын төв одоо.
50-60 жилийн өмнөх тээврийн хэрэгсэл.
Дубайн өнөөгийн тээврийн хэрэгсэл, авто зам.
1950-1960-аад оны Дубайн барилга байгууламж.
Өнөөгийн Дубай хот.
Дубайн онгоцны буудал, 1950-1960 он.
Дубайн онгоцны буудал, өнөөдөр.
Шувуу нисэх өндрөөс Дубайг тольдохуй, 1950-1960 он.
Шувуу нисэх өндрөөс Дубайг тольдохуй, өнөө цаг.
1950-1960 он, далайн эрэг орчим.
Одоо цаг, далайн эрэг орчимд.
Дубай орчмын булан тохой, 1950-60 он.
Дубай орчмын булан тохой, өнөөдөр.
Цагтай цамхаг, 60 жилийн өмнө.
Цагтай цамхаг, одоо.
Дубайд нээгдсэн анхны "Jashanmal" дэлгүүр.
Дубайн "Jashanmal" дэлгүүр, өнөө үед.
Одоо Дубайн Олон улсын онгоцны буудлыг сонирхуулъя:
0 comments:
Post a Comment