Friday, October 16, 2015

Путин энэ мисс бүсгүйн нэр, бас ажлыг асууж амжжээ

Орос бүсгүй улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй селфидээд алдаршлаа. Виолетта Игошина гэдэг энэ бүсгүй Сочид болсон "Формула 1" уралдааны дараа Путинтэй учирчээ.
Виолетта тус уралдааны тугийг гаргах зэрэг ёслолын үйл ажиллагаанд оролцсон модель бүсгүйчүүдийн нэг бөгөөд Путинийг шагнал гардуулаад гарч ирмэгц түүн рүү "довтолжээ". Тэр олон бие хамгаалагчдаас нь айлгүйгээр. 

Гайхалтай нь Путин түүнтэй селфидэхээс татгалзсангүй. Ингээд түүхэн гэрэл зураг амиллаа.
 
"Миний хамгийн сайн анд Владимир Владимирович Путин. Ерөнхийлөгчтэйгээ танилцах хүсэл минь биелж, селфидлээ" гэж загвар өмсөгч Виолетта интернэтэд энэ зургаа тавиад тайлбарлажээ.
 
Путинтэй селфи маш олон лайк авч, Виолеттагийн дагагачид ч олноор огцом нэмэгдлээ. "Мөрөөдөл минь биелсэнд одоо ч итгэж чадахгүй байна. Энэ ёстой янзтай. Гэхдээ би зоригоо чангалан Путин рүү гүйж очих үед миний гар чичирч салганан утсаа унагаачих гээд байсан. Бүр хөл минь хүртэл гуйваад байв. Ерөнхийлөгчтэйгээ юу ярьснаа ч сайн санахгүй байна" гэж Виолетта дараа нь ярилцлага өгөхдөө мэдэгдэв. 
Тэр үед дэргэд нь байсан "гэрчүүд"-ийн мэдээлснээр Путин тэр бүсгүйн нэрийг бас хаана ажилладагийг асуужээ.

Виолетта бүсгүй уг нь нарийн боовны тогооч боловч одоо хуульчийн ангид сурч байгаа. Тэр 15 настайгаасаа л ажил хийж, өөрөө мөнгө олдог болсон аж. Тодруулбал загвар өмсөгчөөр ажилладаг. Энэ жил Виолетта бүсгүй "Оросын мисс" тэмцээнд оролцож эцсийн шалгаруулалт хүртэл явжэээ.

Одоо Путиний танил бүсгүйн карьер улам ч өндөр авах биз.






0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top