Ингэснээр өнөөдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал, амралтын газар, ресторан, баар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины худалдан авалтаас нэг хувийн албан татвар авах юм. Тодруулбал иргэн та 3,000 төгрөгөөр тамхи худалдан авбал 30 төгрөгийг хотын албан татварт суутгуулна. Хотын албан татвараас бүрдсэн орлогыг хотын дэд бүтэц болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарцуулахаар хуульчилсан юм.
0 comments:
Post a Comment