Учир нь нефть импортлогчдын бензиний чанар харилцан адилгүй байдаг гэсэн яриа элбэг байдаг. Мөн шатахуун түгээх станцуудын шахалтын хэмжээ ч өөр өөр буюу их, багаар шахдаг гэсэн ойлголт түгээмэл. Тэгвэл нөгөө хэсэг нь бензин л бензин, бүгд адилхан гэж үзэх нь ч бий.
Бодит байдал дээр үнэхээр ийм асуудал байдаг уу үгүй юу гэдгийг мэргэжлийн хүнээс тодрууллаа. Тухайн төрлийн шатахууны химийн найрлага, хадгалалт, тээвэрлэлт гэх мэт хүчин зүйлийн улмаас шатахууны чанарт зарим өөрчлөлт гарч болдог гэдгийг нефтийн бүтээгдэхүүний баталгаат лаборатори болох “Амбер” ХХК-ийн мэргэжилтнүүд тайлбарлаж байна.
Мөн хүний хүчин зүйлээс гадна тухайн колонкийн түгээх хоолойны ажиллагаа, бензины эргэлт зэрэг техникийн болон орчны хүчин зүйлсээс хамаарч шахалт буюу машины банкинд орох бензины хэмжээ хэлбэлздэг гэнэ.
Тиймээс “Амбер” зэрэг аль нэг шатахуун худалдаалагч компанийн салбар биш, хараат бус лабораториуд колонкиудын шатахууны чанар, шахалтын хэмжээнд байнгын, ойрхон давтамжтай хөндлөнгийн хэмжилт хийж баталгаажуулдаг юм байна.
Kolonk Аpp таныг баталгаажсан колонк руу хөтөлнө
Харин аль колонк баталгаажсан бэ гэдгийг жирийн иргэд жолооч нар мэддэггүй, үүнээсээ болж эд хөрөнгөөрөө хохирох ч явдал гардаг.
Нийгмийн энэ хэрэгцээ шаардлагад зоиулан олон нийтэд баталгаажсан колонкуудын талаарх мэдээллийг үнэ төлбөргүй, шуурхай хүргэж байх зорилгоор тус лабораториас Колонк /Kolonk/ нэртэй гар утасны аппликешн гаргажээ.Уг аппликешн хамгийн ойр ямар колонк байна, чанар, шахалт нь баталгаажсан эсэх, бензиний үнэ нь хэд байна вэ гэх мэт мэдээлэл болон шатахуун ашиглалт, зарцуулалттай холбоотой зөвлөгөөг таны утсанд өгөх юм.
Аппликейшнийг iOS App store, Google Play market-уудаас Kolonk нэрээр хайн татаж авч болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.amber.mn болон 99097109 болон 88112601 утсаар лавлаж болно.
0 comments:
Post a Comment