УИХ-ын гишүүн асан А.Мурат 2014 оны
зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар
томилогдсоноосоо хойш манай улсад нэвтрэх визийг дамлан худалдаж хууль
бусаар орлого олсон хэргээр шалгагдаж байгаа.
Түүнийг хэрэг илрэхтэй зэрэгцэн
Казакстан руу зугтсан тухай мэдээлэлийг бид өмнө нь хүргэж байсан.
Түүнийг нэгэнт зугтсан болохоор хэргийг нь түтгэлзүүлээд байсан юм.
Харин А.Мурат “Ажлаа өгье” гэсэн захидал
илгээсэн байна. Ингэхдээ тэрбээр Хайлаарт консулаар сууж буй
Д.Ганболдоор дамжуулан ГХЯ-д захидал илгээсэн гэнэ. Д.Ганболд нь
А.Муратын дотны найз аж.
0 comments:
Post a Comment