Нэгэн үе охид залуусын шүтээн болж явсан
"Flash" хамтлаг төд удалгүй тарсан билээ. Бэбэ, Нандиа хоёр нь
хааяахан дуулж үзэгддэг бол Баба, Мийгаа нар нь тус тусынхаа замыг
хөөж, хувийн амьдралдаа анхаарах болсон.Тэгвэл хамтлагийн гишүүн Мийгаа
буюу Г.Мягмарцэндийн хувьд заяаныхаа ханиар Б.Хулангоо гэх эмэгтэйг
сонгожээ. Солонгос улсад суралцаж байхдаа танилцаж, улмаар хамтран
амьдарснаар хөөрхөн хүү, охиноо тэвэрсэн залуу хосууд өдгөө жаргалтай
гэр бүлийн эзэд болсон байна. Түүний хадам нь НИТХ-ын дарга Д.Баттулга
бөгөөд дуучин хүргэнээ урлагаас нь хөндийрүүлж, бизнест уруу татсан
чинээлэг эрхэм гэгддэг.
0 comments:
Post a Comment