Wednesday, September 23, 2015

Хуучин iPhone дээр iOS 9 суулгасны дараа удаж байвал…


836fe6 ios 9 iphone logo 1v1 1200x809 x800
Apple-ын мобайл OS-ын сүүлийн хувилбар гараад хэдхэн хонож байгаа. Гэхдээ iOS 9 нь iPhone 6-гаас хойшх загваруудад хамгийн сайн тохирсон гэдэг нь нууц биш. Харин түүнээс өмнөх iPhone загвар дээр суулгахад өмнөхөөсөө удаан болсон нь мэдрэгдэнэ.
Үүнийг засварлахын тулд дараах зөвлөгөөний дагуу зарим хэрэглээд байдаггүй iOS 9-ийн функцүүдийг хориглосноор хурд нь сайжрах болно.
Туршаад үзэхэд илүүдэхгүй.

Transparency & Motion тохиргоог өөрчлөх


Визуал эффектүүдийг харуулахын тулд iOS 9 нь багагүй чадал гаргадаг. Хэрвээ танд нүдэнд үзэгдэх элдэв граффик үзэгдлүүд хэрэггүй бол үүнийг хориглох хэрэгтэй. Түүнийг хориглосноор ерөнхий ажиллагааны хурд сайжирна.
Ингэхдээ:
  1. “Settings” рүү ород “General” хэсэгт нэвтэрнэ
  2. Эндээс “Accessibility” хэсэгт нэвтэрнэ
  3. “Increase Contrast” хэсэгт ороод “Reduce Transparency” тохиргоог ON болгоно
 
  1. Буцаж “Accessibility” хэсэгт ороод “Reduce Motion” тохиргоог ON болгоно
  2. “Settings”-ээс буцаж гараад ажиллаж үзэхэд илэрхий сайжирсан байх болно

 

“Background App Refresh” тохиргоог өөрчилж хурдасгах


Энэ функц нь идэвхигүй байгаа буюу хэрэглээгүй байгаа аппликэшнүүдийг ар талд давхар ажиллуулах зориулалттай. Ингэснээр олон апп зэрэг ажиллаж хурдыг бууруулна. Үүнийг хориглох амархан. Гол алдах боломж нь гэвэл та тухайн аппликэшнийг нээж үзэх үед л мэдээллээ интернэтээс татаж харуулна. Backround App Refresh идэвхитэй үед аппликэшнүүд нь таныг нээгээгүй байхад ч мэдээллээ тасралтгүй шинэчилж байдаг гэсэн үг.
Ингэхдээ:
  1. “Settings” рүү ороод “General” хэсэгт нэвтэрнэ
  2. “Background App Refresh” тохиргоог OFF болгоно
 

Siri Suggestions тохиргоог хориглох


Хэрвээ та Англи хэлээр ярин, дуу хоолойгоороо утасаа удирдаад байдаггүй бол үүнийг хориглох хэрэгтэй. Тэгвэл хурдыг мэдэгдэхүйц сайжруулна.
Ингэхдээ:
  1. “Settings” рүү ороод “General” хэсэгт нэвтэрнэ
  2. “Spotlight Search” хэсэгт орно
  3. “Siri Suggestions” тохиргоог OFF болгоно
  4. Энэ хэсэгт бас хайлтыг ямар аппликэшнүүдийг хамруулж хийхийг тодорхойлсон маш олон тохиргоо байгаа. Тэндээс зарим нэг аппликэшн дээр байгаа тохиргоонуудыг OFF болговол бүр илүү хурдтай болно.
 

Эдгээрийг бүгдийг нь хийж үзсэний дараа iPhone тань мэдэгдэхүйц хурдтай болсон санагдах байх. Хэрвээ ингэсний дараа санаанд хүрэхгүй бол та iOS 9-өөс буцаж downgrade хийх, үгүй бол утасаа солихоос өөр сонголтгүй болно.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top