Wednesday, September 23, 2015

NBA 2K16 Career Mode: Мөрөөдлийн амьдрал



NBA 2K16 энгийн байдлаас аль хэдийн давж гарчээ! 2K15 -н карьер мод дээр олон шинэлэг зүйлс нэмэгдэж биднийг гайхшруулж байсан бол энэ удаад тэд түүх, зохиол, өрнөл дээр үнэхээр их анхаарал хандуулсан бололтой. Трэйлэр, бичсэн нийтлэл зэргийг хараад байхад зүгээр л сагс тоглоод яваад байхаас гадна олон шинэ зүйлс хийх боломжтойн дээрээс уйлах, гомдох, инээх, аз жаргалтай мөч тохиох, гунигтай үе ирэх гэх мэт бодит сагсан бөмбөгийн амьдралаас ямар ч ялгаагүй болсоор. Ерөнхийдөө бол бид сагсан бөмбөгийн амьдралыг харуулсан гайхалтай киноны гол дүрд тоглож байгаагаас ялгаагүй болох бололтой. Мөн тоглоомын уг горимын зохиолыг Spike Lee найруулж, бичсэн байна.
Тоглоомын энэхүү тоглох горим яг л хөлбөмбөгийн “Goal” кино шиг сагсан бөмбөгийн киноны гол дүрд тоглож байгаагаас өөрцгүй.
NBA 2K16 тоглоомын карьер мод -н танилцуулга бичлэгийг хүлээн авч үзнэ үү.

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top