Friday, October 16, 2015

Исламын улсын террористууд өөрсдийнхнөө цаазалж эхэлжээ

"Исламын улс" хэмээх террорист байгууллага тулааны талбараас зугтаасан өөрийнхнөө цаазалж эхэлсэн талаар "IraqiNews" мэдээллээ. Исламын алан хядагчид энэ удаа Салахуддин мужийн Байджи хотын ойролцоо Иракийн армитай тулгарч ялагджээ.

Тулааны үеэр 14 террорист оргон дутаасан байна. Гэвч тэднийг Исламын улсын террористууд барьж аван Шаркат тойрогт цаазалжээ. Тэдний толгойг таслан хаясан байна.

Ирак, Сирийн нутгийг булаан эзэлсэн "Исламын улс"-ын террористууд үймрэн сандарч эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Энэ нь Оросын байлдааны онгоцуудын бөмбөгдөлт болон ойролцоох улс орнуудын арми нэгдэн хамтран байлдаж байгаатай холбоотой гэнэ.

Ойрхи Дорнодын тэргүүлэгч орнууд хүчээ нэгтгэн "Исламын улс" террорист байгууллагын эсрэг тэмцэж байгаа билээ. Түүнчлэн Ираны арми, "Хезболла"-гийн дайчид, Сирийн Засгийн газрын цэргүүд удахгүй Алеппо хотыг чөлөөлөхөөр бэлдэж байна.

Тэднийг агаараас Оросын байлдааны онгоцууд дэмжих бөгөөд Арабын орнуудын цэргийн хүч газар дээрх үйл ажиллагааг хариуцах гэнэ. Харин Америк ямар нэг байдлаар Сирид оросуудтай хамтран ажиллахаас татгалзжээ, саяхан Орос, Америкийн байлдааны сөнөөгч онгоцууд Сирийн тэнгэрт мөргөлдөх шахсаныг ч үл тоон.


0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top