Тодруулбал, БНХАУ-ын ӨМӨЗОрны Хянган аймгийн орлогч дарга бөгөөд Дотоодыг хамгаалах товчооны дарга Жин Рүй Ган /Jin Rui Gang/-аар ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дорнод аймагт урилагаар ажлын айчлал хийсэн гэнэ. Айлчлалын хүрээнд аймгийн тамгын газар, цагдаагийн газар, прокурорын газар, гадаадын харъяат, хил хамгаалах газрын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулжээ.
Улмаар тус улсын удирдлагууд гарын бэлэг болгож ийн хятад бичигтэй өмсгөл дурсгасан бөгөөд үүнийг Дорнод аймгийн замын цагдаагийн цахим хуудсанд нийтэлжээ. Ингэхдээ тус аймгийн цагдаа нар “хятад бичгийг нь арилгаад өмсөх болно” хэмээн хээвнэг бичиж байх юм. Бүхэл бүтэн тусгаар тогтнолоо тунхагласан Монгол улсын төрийн цагдаа нар хятад тоноглолоор тоноглогдсон хятад тамгатай цагдаагийн өмсгөл өмсөх дээрээ тултлаа хямраагүй байлтай.
0 comments:
Post a Comment