Friday, October 16, 2015

iOS9-ын “Wi-Fi Assist” нь их хэмжээний дата “иддэг” функц биш гэлээ

F5dcf9 wifi assist x800
Саяхан гарсан iOS9 хувилбар нь iPhone-ы үүрэн холбооны дата хэрэглээг нэмэгдүүлдэг гэсэн шүүмж гарч эхэлсэн нь түүний “Wi-Fi Assist” функцтэй холбоотой.
iOS9 суулгасан iPhone утасны тохиргооны “Cellular” хэсэгт энэ тохируулга нь байдаг.
Үүнийг ON болгосон үед хэрвээ ашиглаж байгаа Wi-Fi сүлжээний сигнал муудаж, холболтын чанар багасвал автоматаар 3G сүлжээ рүү сэлгэж холбодог юм.
Харин OFF болговол сигнал муудсан ч холболт тогтоох гэж оролдсоор л байх болно. Өөрөөр хэлбэл ажиллагаа удааширдаг, заримдаа хариу өгөхгүй болдог гэсэн үг.
Хэвлэл мэдээллээр энэ функцыг OFF болгох нь хяналтгүй дата хэрэглээг зогсоох боломж мэтээр нэлээд ярьсан.
Тэгвэл Apple корпораци “Wi-Fi Assist” функцыг бидний бодож байгаа шиг биш, илүү ухаалаг ажилладаг болохыг тайлбарлажээ.
Ингэхдээ дараах гурван гол зарчмыг баримталдаг байна.
  • “Wi-Fi Assist” нь дата роумингтэй хэрэглэгчид автоматаар ажиллахгүй
  • “Wi-Fi Assist” нь зөвхөн нүүрэн талд идэвхитэй ажиллаж байгаа (foreground apps) аппликэшнүүдэд л үйлчилж, ар талд (background apps) ажиллаж байгаа аппликэшнүүдэд ажилладаггүй. Тиймээс хэрэглэгчийн хүсэл сонирхлын бус трафик үүсэхгүй.
  • “Wi-Fi Assist” нь зарим гуравдагч этгээдийн (third-party apps) аппликэшнүүдийн аудио, видео стрим, имэйлийн хавсралт зэрэг том хэмжээний датаг дамжуулдаггүй.
Мөн Wi-Fi-гаас 3G рүү шилжсэнийг утасныхаа дээд буланд байдаг айконоор мэдэж болох тул бүрэн хяналттай ажиллаж болохыг Apple баталж байна.
Тиймээс та “Wi-Fi Assist”-аа OFF болгосон байгаа бол дахин нэг бодож үзэх хэрэгтэй болжээ.

Эх сурвалж: TheNextWeb

0 comments:

Post a Comment

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top