Wednesday, October 17, 2018

Шинэ
Фэйсбүүк Мессенжэрээр бусдад бичсэн мессэжээ хүлээн авагчийг харахаас өмнө устгах боломжтой “Unsend” товчийг удахгүй бүх хэрэглэгчдэд хүргэхээр туршиж байгаа тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Шинэ боломж дараагийн хувилбартай цуг нэвтрэх магадлалтай байгаа гэнэ.
Одоогоор тус мессенжэрт бичсэн мессэжээ устгах “delete” товч байдаг ч энэ нь зөвхөн бичсэн хүний цонхноос л устгадаг юм. Өөрөөр хэлбэл нэгэнт илгээсэн мессэжийг хүлээн авагчийн цонхноос арилгах, буцаах ямар ч боломжгүй.
Анх өнгөрсөн дөрөвдүгээр сард Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг ийм нууц боломжийг ашигладаг болохыг нэг мэргэжилтэн илрүүлж байв.
Бичсэн мессэжээ устгадаг функцийг Марк болон Фэйсбүүкийн дээд албан тушаалтнууд нууцаар хэдэн жилийн турш ашиглаж байсныг сүүлд зарим хэвлэлүүд олж тогтоожээ. 2014 онд Sony Pictures компани хакеруудад дотоод мэдээллээ алдаж, удирдлагуудын хоорондоо харилцаж байсан мессэжүүд ил болж байв. Энэ явдлаас сургамж авсан Фэйсбүүк компани илгээсэн мессэжээ устгах боломжийг зөвхөн захирлуудынхаа хүрээнд бий болгон ашиглаж эхэлсэн юм байна.
Тэгвэл энэ онцгой боломж удахгүй бүх хүний хэрэглээ болох гэж байгаа ажээ.




Facebook Messenger is finally working on "Unsend Message" in the app for everyone!

Tip @Techmeme

Фэйсбүүк Мессенжэрээр “ам алдвал барьж болдог” болно

Дэлгэрэнгүй

Monday, February 15, 2016










                                                                                                                               
Ерөнхийдөө бол ID нээхээс нь хүртэл бид бүхэн бага багаар зааварууд бэлдээд яваад байгаа.Хүмүүсийн хамгийн их асуудаг асуулт болон хамгийн их тулгамддаг асуудалыг бид бүхэн заавар болгож бичлээ Та нэг сайн уншиж аваад дагаад хийгээрэй гэж хүсэж байна.


Ангилал
* Компьютер дээр нээх
* Гар утас дээр нээх



Apple ID нээх заавар Компьютер дээр


Эхний ээлжинд танд нууц үгээ мартаагүй мартчихгүй нэг майл хаяг болон бүртгүүлэх үед хэрэг болох нэг майл хэрэгтэй залхуураагүй бол дахиад нэг майл нээчих хожим нэг өдөр танд маш их хэрэг болно шүү!!!


Алхам 1 
та өөрийнхөө iTunes - луу ороорой компьютер дээрээс бол iTunes iTunes Store гар утас дээрээс бол AppstoreТэгээд free "үнэгүй аппликэйшн" хэсэгээс дурын үнэгүй апп дээр нь дарж ороорой






Алхам 2
Шинээр цонх гарч ирэх ба "Create apple ID" дээр дарах болно






Алхам 3 
Одоо та өөрийнхөө мэдээлэлүүдийг оруулах бөгөөд
Email : энд мэдээжийн хэрэг өөрийнхөө цахим шуудан болох майл хаягаа оруулах болно
(@gmail.com , @yahoo.com гэх мэт)
Password : хэсэг дээр та нууц үгээ оруулах ёстой бөгөөд
Том жижиг үсэг тоо орсон байх ёстой
жишээлбэл : P4assword
Security info

энд та дараа ямар нэг шалтгаанаас болж жишээлбэл нууц үг сэргээлээ гэхэд таныг мөн гэдгийг батлах асуулт болон хариултуудаа оруулах болно энэ маш чухал хэсэг бөгөөд боломжтой бол та бөглөж дуусаад скрээншот хийгээд аваад хадгалчих
Rescue Email : дээрхтэй мөн адил таны мэдээлэл болон дараа ямар нэг асуудал гархад таныг гэж гэрчлэх майл хаяг оруулах ёстой хамгийн эхэнд хэлсэн шиг шинээр өөр нэг майл нээсэн бол тэрийгээ хийж болно
Хамгийн сүүлийн хэсэг дээр өөрийн төрсөн он сар өдөр оруулах болно





Алхам 4 : ерөнхий мэдээлэлээ оруулж дууссаны дараа танд дараах хэсэг харагдах юм
Картын хэлбэрийг та бөглөх шаардлагагүй гэж үзвэл None дар



хэрэв танд None гэсэн хэсэг харагдахгүй бол та ямар нэг юмыг буруу хийж гэсэн үг юм шүү!!!


Redeem Code бол бэлэгний код бөгөөд хэрэв танд байхгүй бол зүгээр хоосон орхи


Billing Address: бол таны өөрийн мэдээлэлийн хэсэг энийг бол өөрийнхөө нэр болон гэрийн хаяг амьдарч байгаа хот зэрэгийг оруулаад болоо
Postcode бол харин таны хаана байгаагаас хамаараад өөр байдаг бүсчилэлийн код
зүгээр нээж байгаа гээд зохиож бас болно шүү хэхэ

http://zipcode.mn эндээс өөрийнхөө байгаа байршилын бүсчилэлийн кодоо хараад оруулж болно





Алхам 5 : Өмнөх талбаруудыг үнэн зөв бөглөөд дуусаад дараах хэсэг харагдах бөгөөд та өөрийнхөө бүртгүүлсэн гэдгээ баталгаажуулах ёстой шинээр хаяг нээсэн майлд бүртгүүлсэн гэсэн баримт очсон байгаа





Алхам 6 :
өөрийнхөө майлруу ороод Apple-с ирсэн майлд хандаж ороод  verify буюу идэвхжүүлэх юм

Алхам 7 :  Verify now дээр дарсанаар дараах хэсэг гарах бөгөөд энэ нь өөрийнхөө бүртгүүлсэн apple id нууц үгээ оруулаад apple-н өөрийн хэрэглэгчийн хэсэглүү нэвтрэх болно




Алхам 8 :  оруулаад нэвтэрсэний дараа танд дараах дэлгэц харагдах болно




Apple ID нээх заавар Гар утас дээр


Эхний ээлжинд танд нууц үгээ мартаагүй мартчихгүй нэг майл хаяг болон бүртгүүлэх үед хэрэг болох нэг майл хэрэгтэй залхуураагүй бол дахиад нэг майл нээчих хожим нэг өдөр танд маш их хэрэг болно шүү!!!




Алхам 1:  “App Store” дээр дараад ороорой





Алхам 2: ямар ч хамаагүй үнэгүй апп олоод“Free” дээр дарна “Install App” дээр дараарай
Алхам 3 : Create New Apple ID. гэсэн сонголттой шинэээр цонх гарч ирэх ба Create New Apple ID дээр дарна





Алхам 4: Өөрийн оршин суугаа орныг сонгоорой
Жич Mongolia буюу Манай монгол улсыг  iTunes дэмждэг болсон тул Mongolia гэсэн сонголт байгаа гэвч зарим аппууд монгол улсад татагдах боломжгүй байдаг.


Алхам 5 : Agree дээр дараарай. (энд apple бол хэрэглэгч хоорондын дүрэм болон iTunes хэрэглэх болзолууд байдаг.


Алхам 6: өөрийн майл хаяг болон нууц үгээ оруулад мөн нууц асуулт буюу дараа нь нууц үгээ алдсан дохиолдолд сэргээхийн тулд таны сонгосон асуултыг iTunes асуух ба хариулах хариулт болон асуултаа та мэдэж байх ёстой шүү
Нууц үгээ оруулаарай Apple нууц үгээ хялбар биш чанга байлгахыг хүсдэг бөгөөд эхнээсээ хоёр дахь тэмдэгтээ том үсгээр бичээд тоо үсэг холиорой жишээлбэл " eNebolnuuts123 "

Жич : iTunes gift cards and itunes gift энэ хэсгийг заавал бөглөх шаардлага байхгүй бөглөх шаардлага байхгүй хэрэв танд itunes gift card байгаа бол дугаарыг нь оруулна уу гэсэн хэсэг


Алхам 7: None гэдгийг дарна цааш үргэлжлүүлнэ




Алхам 8 :  ‘Verify your Account’. гэсэн бичиг гарах ба өөрийн майл хаягаараа орон аккоунтаа verify буюу идэхжүүлээрэй
/ Зөвхөн шинээр нээсэн майл хаягаа оруулна гэсэн үг нэг ёсондоо танд ашигладаг @yahoo.com , @gmail.com гэх мэд майлүүд байдаг. Энэхүү нийтлэл дээр заасанаар оруулсан майлээ шалгаарай
Энэ хэсэг дээр хэрэглэгч нар толгой нь эргэдэг./

Алхам 9 : ингээд гүйцээ 
           Эх сурвалж: http://iphone.mn/

Шинээр Apple ID нээх заавар

Дэлгэрэнгүй

Friday, October 16, 2015

Нэгэн үе охид залуусын шүтээн болж явсан "Flash" хамтлаг төд удалгүй тарсан билээ.  Бэбэ, Нандиа хоёр нь хааяахан дуулж үзэгддэг бол  Баба, Мийгаа нар нь тус тусынхаа замыг хөөж, хувийн амьдралдаа анхаарах болсон.Тэгвэл хамтлагийн гишүүн Мийгаа буюу Г.Мягмарцэндийн хувьд заяаныхаа ханиар Б.Хулангоо гэх эмэгтэйг сонгожээ. Солонгос улсад суралцаж байхдаа танилцаж, улмаар хамтран амьдарснаар хөөрхөн хүү, охиноо тэвэрсэн залуу хосууд өдгөө жаргалтай гэр бүлийн эзэд болсон байна. Түүний хадам нь НИТХ-ын дарга Д.Баттулга бөгөөд дуучин хүргэнээ урлагаас нь хөндийрүүлж, бизнест уруу татсан чинээлэг эрхэм гэгддэг.

НИТХ-ын дарга Д.Баттулгын хүргэн "Flash" хамтлагийн Мийгаагийн гэр бүл

Дэлгэрэнгүй

Нэг хэсэг сүмод хүмүүсийн анхааралд өртөхийн тулд бие хаагаа цохиж, олон янзын авир гаргадаг байсан бөхийн “жүжигчин” гэж хочилдог байсан. Тэрбээр энэ мэт янз янзын үйлдэл хийсэн ч амжилтаа ахиулж чадаагүй юм. Гэтэл манайд тэр дундаа улс төрд сүүлийн үед жүжигчид олширлоо. Сонгууль дөхсөн энэ үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр загвар үзүүлэх нь холгүй яваа тэд олон нийтийн анхааралд өртөхийн тулд элдэв бусыг хийж явна.  

  УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай АН-аас гарч шинэ нам байгуулж ирэх сонгуульд бэлдэж буй. Экс гишүүн маань нам байгуулан тоглож сурсан сэргэг толгой. Тэрбээр хамгийн сүүлд Эрдэнэтийн иргэдийг турхираад авсан. Эрдэнэт хот 100 шахам мянган хүн амтай. Ихэнх иргэдийн тэр дундаа орон сууцанд амьдардаг иргэдийн хувьд төрөөс нэг удаа үнэ төлбөргүй олгосон газраа авах гэхэд сум орон нутгийн зүгээс иргэндээ өгөх газаргүй учраас хүндрэлтэй байсаар ирсэн. Бүр 2007 онд газар өмчилж авахаар өргөдлөө өгсөн иргэдийн заримынх нь газрын асуудлыг одоо л шийдэж, хот төлөвлөлт газар зохион байгуулалтын төлөвлөгөөндөө тусгаад байгаа талаар нутгийн удирдлагууд ярьдаг.

Гэтэл Орхон аймагт амьдардаггүй, ирээд гурван сар ч болоогүй Л.Гүндалай Булаг багийн нутагт дур мэдэн сонгосон  газраа авахаар бичиг тоот үйлдэн аймаг, сумын удирдлага руу шидэж баахан хүмүүсийг “чацга”-аар дуудаж, цахимд од болоод авсан. Тэгвэл Л.Гүндалай “Гүнбалай” үйлдэлүүддээ цэг тавиагүй л байна. Хотын ерөнхий төлөвлөлтөд орчихсон хэсэгт хашааны газар олгохыг шаардаж иргэдийг турхирсан гэх “Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай энэ удаа томуугийн вакцин хийнэ гэж зар тараажээ. Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүн эрүүл ахуйн үйлчилгээг үзүүлэх ерөнхий зарчимаа мэддэг л баймаар. Вакцинийг зөвхөн эрүүл мэндийн байгууллагын хяналтан дор хийлгэх ёстой байдаг. Учир нь хариу урвал гарвал үзүүлэх тусламж ч тодорхой байх ёстой ажээ.

Гэтэл дурын нэг иргэн томуугийн вакцин хийж болохгүй гэдгийг мэддэггүй юу эсвэл мэдсээр байж зар тараасан уу. Ямартай  ч үүний дагуу Тагнуул, Цагдаа, Мэргэжлийн хяналтын газар хамтарч шалгалт хийхэд хадгалалт болон тээвэрлэлтийн горим зөрчсөн вакцинууд байжээ. Иймд вакциныг шууд хурааж Л.Гүндалайг байцааж эхэлсэн байна. Нийт 2400 тун вакцин хураасан гэж Эрүүл мэндийн газрын халдварт өвчин судлалын мэргэжилтэн М.Уранчимэг хэлсэн байна.

Л.Гүндалай дур мэдэн томуугийн вакцин хийхээр зар тараажээ

Дэлгэрэнгүй


 УИХ-ын гишүүн асан А.Мурат 2014 оны зургадугаар сард Монгол Улсаас Эрээн хотод суух консулаар томилогдсоноосоо хойш манай улсад нэвтрэх визийг дамлан худалдаж хууль бусаар орлого олсон хэргээр шалгагдаж байгаа.

Түүнийг хэрэг илрэхтэй зэрэгцэн Казакстан руу зугтсан тухай мэдээлэлийг бид өмнө нь хүргэж байсан. Түүнийг нэгэнт зугтсан болохоор хэргийг нь түтгэлзүүлээд байсан юм.

Харин А.Мурат “Ажлаа өгье” гэсэн захидал илгээсэн байна. Ингэхдээ тэрбээр Хайлаарт консулаар сууж буй Д.Ганболдоор дамжуулан ГХЯ-д захидал илгээсэн гэнэ. Д.Ганболд нь А.Муратын дотны найз аж.

Гадаад руу зугатсан А.Мурат "ажлаа өгье" гэсэн захиа бичжээ

Дэлгэрэнгүй

Мария Домарк бол загвар өмсөгч, гэвч Израилийн бүх иргэний адил цэргийн алба хаах ёстой, эр эмгүй.
Ингээд Мария эр цэргийн албаа хашихаар ирээд байгаа нь энэ.

Израилийн хуулийн дагуу бүх иргэн, бүр давхар иргэншилтэй бөгөөд өөр улсад амьдарч байсан ч армид ээлжээ өнгөрөөх ёстой гэнэ.

Эрчүүдийг 3 жил, эмэгтэйчүүдийг 2 жилийн хугацаагаар цэрэгт татдаг аж.

Дашрамд дурдахад, Израилийн цэргийн төсөв 15.8 тэрбум доллар юм байна.

Цэргийн тоо 176'500, харин нөөц хүч 565'000, гэхдээ шаардлагатай бол 3,11 сая хүнийг дайчлах боломжтой. Үүнээс 2,55 сая нь яг цэргийн албанд тэнцэх хүмүүс гэнэ.


Израилийн хүн амын тоо 8 сая гэдгийг энд сануулъя, бүр тодруулбал 8'388'500.










Загвар өмсөгч бүсгүйг 2 жилийн хугацаатай цэрэгт татжээ

Дэлгэрэнгүй

Орос бүсгүй улсынхаа Ерөнхийлөгч Владимир Путинтэй селфидээд алдаршлаа. Виолетта Игошина гэдэг энэ бүсгүй Сочид болсон "Формула 1" уралдааны дараа Путинтэй учирчээ.
Виолетта тус уралдааны тугийг гаргах зэрэг ёслолын үйл ажиллагаанд оролцсон модель бүсгүйчүүдийн нэг бөгөөд Путинийг шагнал гардуулаад гарч ирмэгц түүн рүү "довтолжээ". Тэр олон бие хамгаалагчдаас нь айлгүйгээр. 

Гайхалтай нь Путин түүнтэй селфидэхээс татгалзсангүй. Ингээд түүхэн гэрэл зураг амиллаа.
 
"Миний хамгийн сайн анд Владимир Владимирович Путин. Ерөнхийлөгчтэйгээ танилцах хүсэл минь биелж, селфидлээ" гэж загвар өмсөгч Виолетта интернэтэд энэ зургаа тавиад тайлбарлажээ.
 
Путинтэй селфи маш олон лайк авч, Виолеттагийн дагагачид ч олноор огцом нэмэгдлээ. "Мөрөөдөл минь биелсэнд одоо ч итгэж чадахгүй байна. Энэ ёстой янзтай. Гэхдээ би зоригоо чангалан Путин рүү гүйж очих үед миний гар чичирч салганан утсаа унагаачих гээд байсан. Бүр хөл минь хүртэл гуйваад байв. Ерөнхийлөгчтэйгээ юу ярьснаа ч сайн санахгүй байна" гэж Виолетта дараа нь ярилцлага өгөхдөө мэдэгдэв. 
Тэр үед дэргэд нь байсан "гэрчүүд"-ийн мэдээлснээр Путин тэр бүсгүйн нэрийг бас хаана ажилладагийг асуужээ.

Виолетта бүсгүй уг нь нарийн боовны тогооч боловч одоо хуульчийн ангид сурч байгаа. Тэр 15 настайгаасаа л ажил хийж, өөрөө мөнгө олдог болсон аж. Тодруулбал загвар өмсөгчөөр ажилладаг. Энэ жил Виолетта бүсгүй "Оросын мисс" тэмцээнд оролцож эцсийн шалгаруулалт хүртэл явжэээ.

Одоо Путиний танил бүсгүйн карьер улам ч өндөр авах биз.






Путин энэ мисс бүсгүйн нэр, бас ажлыг асууж амжжээ

Дэлгэрэнгүй

Ганцхан үеийн дотор Арабын орнууд шиг хөгжихсөн гэж монголчууд бид магтан шагшдаг. 60 жил гэдэг нэг хүний хувьд бүхий л амьдрал, тэр тусмаа манайх шиг дундаж наслалттай оронд. Харин улс орны хувьд...
Ирээдүйгээ харж амьдардаг улс үндэстэн л энэ даяаршсан ертөнцөд үлдэнэ. Өнөөдөр Дубай тэргүүтэй 7 орноос бүрдсэн Арабын Нэгдсэн эмир улс үлгэр домогт гардаг шиг тансаг хот тосгон байгуулж, тэнгэр баганадсан дэлхийн хамгийн өндөр, хамгийн ер бусын байшин барилгыг барин, ер нь хүн амын дундаж орлогоороо гайхашруулж байна.

Гэтэл ердөө 60-хан жилийн өмнө Дубай бол загасчны тосгон, сувд цуглуулагчдын ирдэг газар байсан. 1833 онд Дубайг анх үндэслэхэд энд ердөө 800 хүн амьдарч байжээ. Хааяа нүүдэлчин бедуинүүд ийшээ ирж, дал модны урцад толгой хоргоддог байв.

Харин энд нефть олдсоноос хойш бүх юм өөрчлөгджээ. Гэхдээ нефть хэзээ нэг цагт дуусна гэдгийг арабууд бүр тэр үеэс л тооцоолж, орчин үеийн дэвшилтэт технологи гээд хүссэн бүхнээ эх орон руугаа зөөж, аялал жуулчлал зэрэг өөр салбарыг зэрэгцүүлэн хөгжүүлж ирсэн байна. Тэгээд ч байгалийн баялаг бүхнийг шийдэхгүй, гол нь түүнээ ашиглах зөв бодлого, хэтийн төлөвөө шийдэх ухаалаг улстөрчид чухал гэдгийг Дубай баталж байна.
 


Дубай хотын төв 1950-1960 он.

 


Дубай хотын төв одоо.

 


50-60 жилийн өмнөх тээврийн хэрэгсэл.

 


Дубайн өнөөгийн тээврийн хэрэгсэл, авто зам.

 


1950-1960-аад оны Дубайн барилга байгууламж.

 


Өнөөгийн Дубай хот.

 


Дубайн онгоцны буудал, 1950-1960 он.

 


Дубайн онгоцны буудал, өнөөдөр.

 


Шувуу нисэх өндрөөс Дубайг тольдохуй, 1950-1960 он.

 


Шувуу нисэх өндрөөс Дубайг тольдохуй, өнөө цаг.

 


1950-1960 он, далайн эрэг орчим.

 


Одоо цаг, далайн эрэг орчимд.

 


Дубай орчмын булан тохой, 1950-60 он.

 


Дубай орчмын булан тохой, өнөөдөр.

 


Цагтай цамхаг, 60 жилийн өмнө.

 


Цагтай цамхаг, одоо.

 


Дубайд нээгдсэн анхны "Jashanmal" дэлгүүр.

 


Дубайн "Jashanmal" дэлгүүр, өнөө үед.



Одоо Дубайн Олон улсын онгоцны буудлыг сонирхуулъя:





Дубай яаж 60-хан жилд хөгжсөн бэ

Дэлгэрэнгүй

Энхтүвшин © 2015 5KMG | Бүх эрх хуулиар хамгаалагдсан Вэб сайт © 5KMG-2016 | Загвар Вэб сайт 2015
Scroll To Top